ОСКАР 2019 | Адам Ламберт наадмыг нээв

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

 

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо /2019.02.25/ АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт эхэлж байна. Шагнал гардуулах ёслолыг Рок дуучин Адам Ламберт нээлээ.

Адам Ламберт алдарт "Queen" хамтлагын "We Will Rock You", "We Are the Champions" дуугаар үзүүлбэр үзүүлжээ. Энэ жилийн оскарын наадам 30 жилийн дараа дахин хөтлөгчгүй болж буйгаараа онцлогтой.

91 дэх удаагийн Оскарын наадамд "Queen" хамтлагын  Фредди Меркюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн "Bohemian Rhapsody" кино "Шилдэг кино", "Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин", "Шилдэг эвлүүлэг" зэрэг номинацид нэр дэвшээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top