СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн улмаас долоон хүн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд нийт 533 удаагийн гал түймэр гарч, түймрийн улмаас долоон хүн амь насаа алджээ. Үүний тав нь том хүн, хоёр нь хүүхэд байгаа ба эдгээр  түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэж байна.

Иймд:

 -Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hfyg(203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

ХУДЛАА ХУЦАХАА БОЛЬ ОНЦГОЙ БАЙДАЛ ДАРГА НАР НЬ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ГАЛ ГАРАХЫГ ХҮЛЭЭЖ СУУДАГ МӨНГӨ ХУСДАГ ГАЛ СӨНӨӨГЧИД НЬ ЖИНЭХЭН БААТРУУД. УЛААНБААТРЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН НЬ ӨМНӨ НЬ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС АЖЛАА ХАЯЖ ЯВААД ХӨӨГДСӨН НӨХӨР ЭРГЭЭД ДАРГА БОЛЧИХСОН ЯВНА ШҮҮ ДЭЭ ДЭД ДАРГА НЬ НЭРГҮЙН ӨМНӨ НЬ ОНЦГОЙГООС БАС Л ХӨӨГДСӨН НӨХӨР 60 ТЭРБУМИЙН НЭГ ХЭСЭГ ИЙМ БОЛОХООР СЭТГЭЛГҮЙ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ЯАЖ АЖИЛ ХИЙХ ВЭ ШУДРАГА ЁС ХАА БНА ЁРӨНХИЙ САЙДАА УИХ ИЙН ДАРГАА ИЙМ БАЙХАД АРД ТҮМЭН ШАТАЖ БАС УСАНД ҮХЭЛГҮЙ ЯАХ ВЭ МЭРГЭЖИЛИЙН ХҮНИЙГ НЬ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Top