Билгийн тооллын шинэ сар, жил гарсан даруйд тухайн жилийн өнгө, жилийн амьтныг дүрслэх хүртэл утга учрыг нягталдаг ёсон бий. Тэгвэл хятад, дорнод азийнхан гахай жилийг тэжээвэр гахайгаар төсөөлөн зурдаг. Гэтэл монгол угсаатан жилийн гахайг зэрлэг гахайгаар төсөөлөн зурдаг байна. Тиймдээ ч монголчууд бид "Хөрст газрыг хөндийлдөг, хөндлөн соёот гахай арван хоёр жил ээ" хэмээн дуулдаг биз ээ.
Нөгөө талаар зэрлэг бодон гахай хүйтрэх үед ус шаварт хэвтэж хуягладаг. Ийн хуягласан бодонг дийлэх араатан байдаггүй бөгөөд соёо бол чинжаал хутга л гэсэн үг аж. Тиймээс монголчууд энэ хүчирхэг байдлыг эрхэмлэн дээдэлж, жилийн гахайг зэрлэг бодонгоор зүйрлэдэг байна. Харин тэжээвэр гахай, түүний орчин гээд чухам ямар байдгийг хэлүүлэх юун.

Сэтгэгдэл ( 0 )