Дарь-Эхийн хөгжлийг хүүхдийн нүдээр харах нь

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хорооноос сонгогдсон Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Батцогт “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлажээ. Ингэхдээ Ерөнхий боловсролын сургуулийн 6-9, 10-12 ангийн дунд хоёр ангиллаар явуулах аж.

 

Дашрамд дурдахад, Дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид өөр өөрсдийнхөө хэмжээнд ажил үүргээ гүйцэтгэж явна. Учир нь тэдэнд танил талын хүрээ, төрийн өндөр дээд албан тушаалтны нөлөө, өөрийн бэл бэнчин гээд олон учир шалтгааны улмаас хийж гүйцэтгэж байгаа ажлын цар хүрээ харагддаг.


УИХ-д нөлөө бүхий гишүүн, салбарын сайдтай ойр дотно байдаг бол сонгогдсон тойрогтоо бага ч болтугай хөрөнгө татаж чаддаг, харин тэр зүгт танилгүй бол ямар ч боломж гардаггүй гэдгийг тэд ярьсан. Тэгэхээр төлөөлөгчид янз бүрийн аргаар л өөрийгөө таниулах, иргэдэд ойртох зэргээр ажиллагаа явуулж байгаагийн нэг хэлбэр нь энэхүү эссэ бичлэгийн уралдаан бололтой. Харин уралдаанд оролцох материалыг энэ сарын 23-ны өдөр хүртэл хүлээн авах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top