Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.
Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 5 )
Эрхэм найрагч таний хүмүүн бие дэлхий ээжийн ариун хэвлийд шингэж сүнсэн бие тань тэнгэр эцгийн амгалан энгэртэн эрхэлэх болтугай Ум сайн амгалан болтугай
Эх орондоо эргэн төрж төрт улсаа төвшин сайхан хөгжүүлээрэй та минь
Эх нутаг эгэл олондоо эргэн төрөөрэй ТА МИНЬ
Сайхан монголдоо эргэж тѳрѳѳрэй!
ум маани бод ни хум