ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан маш амжилттай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 10

Хонь
Хониныхон өнөөдөр олон зүйлийг хийх чадвартай байна. Таны аз жаргал өөрийн тань гарт байгааг ойлгоно. Аз жаргалтай, амжилттай хүн байхыг хүсвэл өнөөдрөөс амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл.

 

Үхэр
Уран бүтээлийн ажил гайхалтай сайхан бүтнэ. Сурлага, шинжлэх ухааны ажилдаа анхаарахын сацуу стиль имижээ өөрчилсөн ч болно.

 

Ихэр

Мөрөөдөх өдөр. Та үүлэн дээр хөвсөөр газарт буухад амаргүй байх нь. Хайр дурлалаа хайж байгаа бол шөнө нь зөнтэй зүүд зүүдэлнэ.

 

Мэлхий

Амьдралд тань шинэ, сонирхолтой зүйл болно. Болж буй зүйлийг бүү эсэргүүц. Гудамжинд хэн нэгэн танилцах, уулзах хүсэлт тавьж мэднэ. "Би гудамжинд хүнтэй танилцдаггүй" гэж бүү хэл.

 

Арслан

Өдөр тутмын ажилдаа төвлөрөхөд амаргүй байна. Анхаарал, тэвчээр шаардсан ажилд алдаа гаргаж магадгүй. Өөрийнхөө сонирхож буй зүйлийг л хий.

 

Охин

Үйл хөдлөлдөө итгэлтэй байна. Эргэн тойрны хүмүүстэй болгоомжтой харьц. Тэд заавал таны хүссэнээр байх албагүй. Хэн нэгэнд үг хэлмээр байгаа бол түүнийгээ өөртөө хэлсэн нь дээр.

 

Жинлүүр

Таны зүрх сэтгэлд уран бүтээлийн гал асна. Оюуны хүч чадал өндөр байна. Гэхдээ бардамнаж, хүмүүстэй маргах хэрэггүй.

 

Хилэнц

Бүхий л өдрийг энгийн зүйлд зарцуулна. Бүх зүйлийг нэгэн зэрэг хийе гэвэл юуг ч амжуулж чадахгүй. Эрч хүчээ дэмий бүү үр.

 

Нум

Маш амжилттай өдөр. Эргэн тойрны хүмүүстэй хэл амаа маш амархан ололцоно. Хэн нэгэнд хэлэхийг хүсч байсан чин сэтгэлийн үгээ хэл.

 

Матар

Бүхий л зүйлд болгоомжтой бай. Хамгийн энгийн асуудалд ч анхааралтай хандаарай. Бусад хүний гүйцэтгэсэн ажлыг ч шалгахад гэмгүй.

 

Хумх

Олон ажлыг амжуулах гэж зүтгэнэ. Тэвчээргүй, яаруу байх хэрэггүй. Өнөөдөр хамгийн чухал ажлаа л хий. Бусдыг нь дараа бол.

 

Загас

Ажил хэрэг урагшилна. Бизнес, мөнгөтэй холбоотой ажилд амжилт олно. Таны ирээдүйд хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтооно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чека(202.9.44.168) 2025 оны 03 сарын 13

Энэ зурлагаа чухам яаж хийдэг нь л сонин байна.Зарим хэвлэл телевизийнхэн зүгээр л багцаа таамгаар бууддаг юм байх чинь билээ.Зарим тохиолдлыг нь нүдээрээ харж л байлаа

1  |  0
Top