Баянзүрх дүүргийн 5869 иргэний газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 09

 Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан нохой жилийн сүүл мушгин болж, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталжээ. Ийнхүү Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батласнаар Баянзүрх дүүргийн хувьд 2016 оноос хойш шийдвэрлэгдээгүй байгаа 5869 иргэдийн 368,2 га газрыг эзэмшүүлэх, 1479 иргэдийн 76 га газрыг өмчлөлийн зориулалтаар эзэмшиж, өмчлүүлэх боломж бүрдэх юм байна. Тухайлбал, газраа эзэмшиж чадаагүй иргэд маань өөрийн эзэмшлийн газар дээр амины орон сууц барихаас эхлээд давуу тал олон бий болно.

 

Тодруулж хэлэхэд, 12 дугаар хорооны  “Оргил” худалдааны төвийн зүүн талаас чанх урагшаа нүхэн гарц барьж “Дүнжингарав” худалдааны төвийн зүүн талын замтай холбох газрын асуудлыг шийдвэрлэж, 12 дугаар хорооны “Сармисны хонхор”, “Жанжины хэсэг”, “Чулуун-Овоо”, төмөр замын хэсэгт тус тус газар өмчлүүлэхээр болжээ. Дашрамд дурдахад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ажлыг ирэх даваа гаригаас эхлүүлэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.233) 2025 оны 03 сарын 13

НҮХЭН ГАРЦ ШИГ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ АЛГА ДАА.ЭНЭ ЦАГТ

1  |  0
Top