Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн билэгт өдрөөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Гүйцэтгэх захирал Э.Болортулга, Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар салбарынхаа ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Тухайлбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгч доктор Ц.Дашдондов, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ахмад сэтгүүлч Б.Лигдэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ нарын сэтгүүл зүйн салбарын ахмадуудынхаа амар мэндийг эрэн золголоо.




Сэтгэгдэл ( 2 )
Шинэ үеийн текст үг хэллэг хурд жанр өөр болсон шүү. European хэлбэрээс л глобал суралцах ....
Монголын сэтгүүлчдийн эвлэл үү, МАН-ын сэтгүүлчдийн эвлэл үү