Л.Гаваасүрэн Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

 

Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа өндөр амжилт гаргаж, гавьяа байгуулсан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан. Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.02.03/ төрийн ордонд боллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдлаа.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гаваасүрэн "Монголын цагдаагийн байгууллагаас төрсөн олон гавьяатууд бий. Гэлээ гэхдээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн байхгүй болов уу. Магадгүй энэ шагнал анхных нь байж мэдэх юм. Энэ өндөр дээд шагналыг хүртэнэ гэдэг ховор хувь заяа. Төр засаг, нутгийн зон олон, ажлын хамт олон, ард түмэн маань зүтгэлийг минь мэдэрч, ойлгож, үнэлсэнд талархаж байна. Олон олон залуучууд Монгол орноо хөгжүүлэхийн тулд чин үнэнч сэтгэлээр зүтгэж байгаасай гэж хүсье" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(66.181.185.173) 2025 оны 03 сарын 13

Емхий бегс архичин ухээсэй

1  |  0
Энхжаргал(98.220.229.126) 2025 оны 03 сарын 13

Гаваа даргадаа төрийн өндөр шагналаар шагнуулсан явдалд баяр хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе

1  |  0
зочин(66.181.179.133) 2025 оны 03 сарын 13

нэртэйгээр нь урлагиинханд бүгд нь гавьяат өгвөл яасиин хүнд үйлдвэрт насаараа ажиллаад авдаггүй шагналыг тайзан дээр худлаа үнэн жүжгилдэг нөхдүүдэд билэг маягаар өгдөгөө болих хэрэгтэй

1  |  1
Top