”Болор цом”-ын эзэн Б.Баттулгынх ШИНЭ БАЙРАНДАА орлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Боржигон" чуулгад болсон "Боржигон голомт-Болор цом-36" яруу найргийн наадамд “Талархлын шүлэг” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарсан яруу найрагч Б.Баттулга өнөөдөр /2019.02.03/ хоёр өрөө байрандаа нүүж орлоо.   

Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Б.Баттулга найрагч Монголын их утга зохиолд 1990-ээд оныхон гэж алдаршсан яруу найрагчдын төлөөлөл бөгөөд "Болор цом" наадамд өмнө нь найман удаа тусгай байрт шалгарч байсан билээ.

 

"Болор цом"-ын эзэн Б.Баттулгын төрж өссөн нутаг Завхан аймгийн Их-Уул сум бөгөөд нутгийн зөвлөлөөс нь түүнийг байртай болгох аяныг өрнүүлж, өнөөдөр ийн шинэ байрны түлхүүрийг нь гардуулж өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zolboo(202.126.89.39) 2025 оны 03 сарын 13

Bayr hurgey ee

1  |  0
Уншигч(66.181.165.42) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе. Сайхан мэдээ байна. Энэ жилийн ”Болор цом”-ын шагнал нүдээ олсон шүү.

1  |  0
Top