Наро Банчэн Гэгээнтэн хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн сар шинийн өдрүүдийг эх орондоо угтахаар цөөхөн хоногийн чөлөөтэй иржээ. Тэрбээр энэ удаа “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгууллаа.

 

H1N1 томууны вирус хүчтэй тархаад байгаа энэ үед бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн агаарын бохирдол ихтэй бүсийн долоон цэцэрлэг, Эх Хүүхдийн Үндэсний Эрүүл Мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн "Magic ball" агаар цэвэршүүлэгч 100 ширхэгийг хандивлалаа.



 

Наро Банчэн Гэгээнтэн “Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд ханиад томуугаар өвчлөх нь өндөр хэмжээнд байгааг өдөр тутмын мэдээ мэдээллээс харж байлаа. Тийм учраас бидний өгч байгаа энэхүү агаар цэвэршүүлэгч өвдсөн хүүхдүүдийг түргэн илааршихад нэмэр болоосой, эрүүл саруул хүүхдүүдийг өвчлөхөөс урьдчлан сэргийлж агаарт байгаа халдварт вирусыг устгаж, тайван тухтай байх боломжийг бүрдүүлж өгөөсэй гэж хүссэн юм. Мөн энэхүү хандивын аянд оролцсон өглөгийн эзэддээ ч багачууд дүү нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэж онцлон дурьдаж байлаа.

 

Манай улсын нийслэлийн хувьд агаарын бохирдол нь гамшигийн хэмжээнд хүрчихсэн, хүүхэд багачууд гэлтгүй нийт хүн амынх нь нэжгээд хувь нь энэ төрлийн томуугаар өвчилчихсөн хүндхэн цаг үед номт улсад суралцаж буй Гэгээнтэн эх орныхоо  хүүхэд багачуудын эрүүл мэндэд санаа тавьж, эх орондоо тээж ирсэн бэлгийг нь гардаж авсан ЭХЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Алтантуяа “Хүүхэд эмчилнэ гэдэг бол асар том хариуцлага. Хүн эмчлэх, хүүхэд эмчлэх хоёр тэс өөр ажил, арга ухаан байдаг. Хүн өөрийнхөө зовиур шалтгааныг тоочдог бол харин хүүхдийг эмч бүх зүрх сэтгэлээрээ нарийн мэдэрч эмчлэх хэрэгтэй байдаг юм. Бидний энэ хүнд бөгөөд хариуцлагатай албыг ойлгож, хүндэтгэн зорьж ирсэн танд баярлалаа” хэмээж байв.

 

Үнэхээр түүний алс холоос тээж ирсэн бэлэг очсон газар бүртээ талархал хүртэж байлаа. Уг аппарат нь агаарт байгаа хорт вирусыг 99 хувь устгах, 30 минутын дотор өрөөний агаарыг ариутгаж цэвэршүүлэх, нэг цагийн дотор  PM-2.5 төрлийн агаарын бохирдлыг 90 хувиар сармагжуулахаас гадна 20-иод төрлийн үнэртүүлэгчтэй байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм байна.



 

Харин Наро Банчэн Гэгээнтэнийн хувьд 2015 онд ШУТИС-ийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгсөн үргэлжлүүлэн сургуульдаа Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Энэ нь ч бас учиртай аж. Түүнийг Наро Банчэн гэгээнтэний VII дүрээр тодорч байхад Дээрхийн гэгээнтэн Шинжлэх ухаан, техник технологийн эрин үед эх орондоо сурч байгаа сургуулиа амжилттай суралцаж төгсөхийг захиж байсан юм. Дээрхийн гэгээнтэний захиасыг биелүүлж, эх орондоо эрдмийн зэрэг хамгаалсан Гэгээнтэн 2016 оны намар БНЭУ-ын Дарамсала хотод байх Жүдийн дацанд шавилан, гэвш лхаарамба Жадо ринбүчи Түвдэнжунайн удирдлага дор гурав дахь жилдээ суралцаж байгаа ажээ.


 

 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.142) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээ байна аа. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Буянд даган баясъяа.

2  |  0
Цог(192.82.65.120) 2025 оны 03 сарын 13

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2  |  1
j(66.181.161.45) 2025 оны 03 сарын 13

uuriinhuu erdem chadlaar todorch garsan jinhene huvilgaan tanii buyn delgereg

2  |  0
Зочин (66.181.161.52) 2025 оны 03 сарын 13

Ямар сайхан буянтай юмбэ сайхан сэтгэлт гэгээнтэн минь . Буян тань дэлгэрэх болтугай

2  |  0
Жавхаа(66.181.161.52) 2025 оны 03 сарын 13

Би шашин шүтлэгтэй хүн биш гэхдээ гэгээнтэнтэй уулзаж үзэхэд боловсролтой соёлтой маш сайхан сэтгэлтэй санагдсан

1  |  0
Bat(66.181.161.52) 2025 оны 03 сарын 13

Цагаа олсон хэрэгтэй буяны ажил болжээ . Гэгээнтэн даруухан , ухаалаг, сайхан сэтгэлтэй аргагүй л гэгээнтэн хүн

2  |  0
Х(66.181.160.1) 2025 оны 03 сарын 13

Паа түүхэнд анх удаа лам нар хүүхдийн эмнэлэгт өглөг өглөө дөө чаавас яаасан ч ядмагхан өглөг вэ дээ за яаахав өгж байгаа нь овоо доо хөөрхийсүүд

1  |  5
ри(103.57.94.108) 2025 оны 03 сарын 13

Гомо нар дандаа шамбарамтай байдаг бол уу?

1  |  2
...(202.126.89.208) 2025 оны 03 сарын 13

Uchraa medehgvi hvmvvs amniihaa zorgoor l yarihiimdoo ta nar shig hvmvvs ch hvvhded buyn hiij vzeegvi bhdoo.

6  |  0
Иргэн(66.181.160.42) 2025 оны 03 сарын 13

Нийгэмд ямар ч хэрэггүй муу шар хувалз

3  |  13
g(202.179.27.88) 2025 оны 03 сарын 13

alban yosnii zalilan uildegch ene nuhur munhruulj avsan urgul baritsnaasaa joohniig ugch reklam hiij bna. sum hiid ulsad tatvaraa tuldug bol

1  |  7
Жамсран(202.126.88.59) 2025 оны 03 сарын 13

Setgeliin gegeegee tumen zugtee tsatsruulaj baidag saihan gegeenten baigaa ym shuu dee. Eh orondoo bogino hutsaagaar irsen ch huuhed bagachuudiinhaa eruul mendiin tuluu saihan setgel sain uilsee tugeej yvaa tand bolon ene sain uilsiig buteeltsej yvaa buh humuustee eruul enhiig husie!

5  |  0
зочин(14.32.51.130) 2025 оны 03 сарын 13

Тэнэмэл түвд ѳвгѳний илбийн дамжааны оюутан банди л байна.

5  |  8
зочин(14.32.51.130) 2025 оны 03 сарын 13

Улс орон түмэн олонн хордуулагч муур багш.Зүсээ хувиргаж ѳглѳгчийн дүрээр түмэнг сорсон хувалз

3  |  8
иргэн(66.181.160.42) 2025 оны 03 сарын 13

Нийгэмд ямарч хэрэгцээгүй муу шар хувалз

5  |  9
Bayarmaa(112.72.11.114) 2025 оны 03 сарын 13

Urgelj sain saihan zuilsiig hiij buteej yawdag uguumur setgelten yum

6  |  0
Top