Хонь
Багахан зүйлийг нь ч сайтар хянасан төлөвлөгөө гарга. Долоон удаа хэмж гэдэг үг бий. Амьдралын үйл явдал, хоолны дэглэм барих, амрах, үдэшлэгт очих гээд бүхий л зүйлд төлөвлөгөө гаргаснаар амжилтад хүрнэ.
Үхэр
Хүмүүс таныг уйдааж мэднэ. Ухаалаг ярилцагч ол. Мэдлэгтэй, сонирхолтой хүмүүстэй ярилцах нь цэвэр агаар амьсгалахтай адил.
Ихэр
Маргаан ширүүн байх тусмаа сайн. Танаас огт эсрэг бодолтой хүнтэй тааралдана. Гэхдээ та өнөөдрийн үйл явдлаас өөрийнхөө бурууг олж харна. Чадвараа бүх хүнд харуулах гээд байдгаа боль.
Мэлхий
Ямар ажлаа түрүүлж хийхээ мэдэхгүй удна. Гэхдээ аливааг хүндрүүлэх хэрэггүй. Эргэн тойрны хүмүүстээ бүү төвөг уд.
Арслан
Эргэн тойронд болж байгаа зүйлийг анхааралтай сонс. Мэдээлэл цуглуулж, зөвлөмж ав. Анхааралтай байгаарай.
Охин
Эргэн тойрныхонд сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл ухаалаг бай. Дэмий чалчих хэрэггүй. Сургуульд байсан үеэ дурсан санах нь таны оюун ухааныг сэргээнэ.
Жинлүүр
Ойр дотны хүмүүстээ тусал. Гэр орноо цэвэрлэж, том зүйл худалдаж авсан ч болно. Засвар хийсэн ч болно.
Хилэнц
Дэлхий ертөнцийн нууцлаг зүйлүүд өнөөдрийн ярианы гол сэдэв байна. Та ухаалаг байж, хүний сэтгэлзүйн хөгжил гэх мэт нарийн зүйлийн талаар хүмүүстэй ярилцана. Гэхдээ үүлэн дунд хөвөх бус газар дээр гишгэнэ гэдгээ мартаж болохгүй.
Нум
Санхүүч мэт байна. Нарийн ширийн зүйлүүдийн учрыг олж, олон зүйлийг төлөвлөнө. Том худалдан авалт хийх нь өнөөдөр тохиромжгүй.
Матар
Амьдралын бүхий л хүрээнд, тэр дундаа харилцааны тал дээр амжилт олно. Хүмүүсийн бодож байгаа зүйлийг таах бус өөрсдөөс нь шууд асууж ярилцсан нь дээр. Өөрийнхөө бодлыг ч хүмүүст хэлснээр амжилтад хүрнэ.
Хумх
Багаар ажиллах чадвар сайн байна. Юуны төлөө ажиллаж байгаагаа сайн мэднэ. Өөрийнхөөрөө байх гэж хэт зүтгэх хэрэггүй.
Загас
Хүмүүстэй харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Нийтлэг сэдэв олох нь чухал. Хэн нэгэнтэй илүү романтик түвшинд харилцаа үүсгэж магадгүй.

Сэтгэгдэл ( 0 )