Шарлиз Терон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын дүр бүтээжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

43 настай жүжигчин Шарлиз Терон “Эрсдэлтэй бизнес” инээдмийн кинонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын дүр бүтээжээ. Жонатан Ливайны энэхүү кинонд Сет Роген, Александр Скарсгард, Энди Сёркис, Рэндолл Парк зэрэг алдартай жүжигчид тоглосон байна.

 

Киноны зураг авалт дуусаагүй байгаа бөгөөд ирэх зуны эхээр нээлтээ хийх гэнэ.

 

Кинонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга эмэгтэй 25 жилийн дараа хүүхэд байхдаа үерхдэг байсан залуутайгаа учирч байгаа талаар гарах аж. Төрийн нарийн бичгийн дарга удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч болж чадахаа мэднэ. Гэвч түүний хайр дурлалын харилцаа карьерыг нь сүйтгэж мэдэхээр...

 

Жүжигчин Шарлиз Терон зургаан сарын өмнөөс Брэд Питтэй хайр сэтгэлийн холбоотой байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Холливудын хэвлэлүүд энэ талаар “Жоли одоо яах бол”, “Брэд, Жоли хоёрын салах үйл явц гурван жил үргэлжилж байгаа”, “Шарлиз, Анжелина хоёр нэг нэгнээ эртнээс үзэн яддаг” гэх зэргээр бичиж байгаа юм.

 

Холливудын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог Шарлиз Терон, Анжелина Жоли нар эртнээс таагүй харилцаатай байжээ.

 

Фото: Entertainment Weekly

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top