Асашёорюү Америк дахь монголчуудад хандив өргөжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

 

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сар шинийн эхэн дээр АНУ-ын Чикаго хотноо ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай уулзжээ. Их аварга энэ үеэрээ "Америк дахь монголчуудын соёл, боловсролын төв" богсоход хандив өргөсөн байна.

 

Энэ талаараа Их аварга "Чикаго хотод 10,000 гаруй монголчууд амьдардаг юм байна. Дэлхийн улс болгоноос ирсэн иргэд өөрсдийн ёс заншил хэл соёлоо хадгалан, нийтлэг эрх ашгаа дээдлэн амьдардаг. Түүнтэй нэгэн ажлыг миний бие сонсон таашааж, сэтгэлийн өглөг өргөн, "Америк дахь Монголчуудын соёл боловсролын төв" удахгүй сүндэрлэн босно гэдэг итгэж, нэмэр хандив өргөв өө. Бид уугуул суугуулаа хамгийн дээдээр мэдэж байх ёстой гэж боддог! Америкийн монголчуудын 3 дахь үе одоо ухаан орж байна. Бид үргэлж эх орноо хайрлан дээдэлж, Монгол эх орныхоо талаарх мэдлэг хэл соёлоо ирээдүйн монголчууддаа танин ойлгуулахгүй бол болохгүй ээ! Хоцорлоо!!! Агуу түүхтэй улсын иргэд бид үр хойчдоо үлдээх түүх, хэл соёлоо түгээх нь бид бүгдийн үүрэг мөн бөлгөө" гэжээ.


Америк дахь Монголчуудын соёл боловсролын төвийн барилгын дизайн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.218.224) 2025 оны 03 сарын 13

Аса аварга маань сайн байнаа.

1  |  0
hayte(202.179.27.148) 2025 оны 03 сарын 13

arerikt baigaa heded maani handiv hereggyi ee End baigaa hymyyst tuslaa dyy mini

1  |  1
Top