Хонь
Хүмүүс таныг тойрон эргэлдэнэ. Тэд баяр гуниг, хайр сэтгэл гээд бүхий л зүйлээ тантай хуваалцахыг хүснэ. Тэдний асуудалд оролцохоос бүү санаа зов. Асуусан зүйлд нь хариулт өг.
Үхэр
Маргаанд оролцох хэрэггүй. Оролцоод та яллаа ч ялагдсан хүмүүс хэзээ нэгэн цагт даагаа нэхнэ. Хүмүүсийн эсрэг байх бус тэдэнтэй хамтран ажилла.
Ихэр
Шударга ёсны асуудал таны сэтгэлийг зовооно. Гэхдээ бүх зүйлд нервээ барах хэрэггүй. Хүмүүсийг зөвтгөж, буруутгахаа түр азна.
Мэлхий
Хувийн ажлаа орхиод бусдад туслахад ч бэлэн байна. Гэхдээ бүх үнэнийг илрүүлэх гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь ямар ч ашиггүй.
Арслан
Зохион байгуулах чадвар маш өндөр байна. Удирдах авьяасыг тань хүмүүс өндрөөр үнэлнэ. Эрч хүч, зорилгоор дүүрэн өдөр.
Охин
Шийдээгүй удсан асуудлаа шийднэ. Гэр орны ажилдаа анхаарна. Ойр дотны хүмүүс танаас дэмжлэг, зөвлөгөө хүснэ. Ямар ажил чухал, хэн танд хэрэгтэй вэ гэдгийг ойлгох өдөр.
Жинлүүр
Хэнд юу хэрэгтэй байгааг сайн мэдэж зөвлөнө. Цалин хангамжаа нэмүүлэх шаардлагатай байна. Анхаарал болгоомжоо бүү алд.
Хилэнц
Санхүүтэй холбоотой асуудлаа зохицуулахад таатай. Нөхцөл байдал таны талд байна. Мөнгө төгрөгөө хэрэгтэй зүйлд зарцуулж, бас хэмнэж чадна.
Нум
Өөртөө шинэчлэлт хий. Хүмүүс танд итгэхгүй байсан ч бүү сэтгэлээр уна. Хэлэх үгэндээ анхаарал болгоомжтой ханд.
Матар
Зөн совин үнэн байна. Хүмүүсийн нууцыг олж мэднэ. Гэхдээ үүнийгээ гадагш яриад хэрэггүй. Нууцгүй хүн гэж нэг ч үгүй.
Хумх
Эргэн тойрны хүмүүсийн учрыг олох гээд хэрэггүй. Тэд ойлгомжгүй байх учир та өөрийнхөө зүрх сэтгэлийг л сонс. Зүрх сэтгэл тань хэн найз, хэн нь найзын дүр эсгэж байгааг хэлээд өгнө.
Загас
Хэт их сэтгэл хөдлөл гаргах хэрэггүй. Таны замд хэн ч хөндөлдөж чадахгүй гэж өөртөө бардамнах хэрэггүй. Хүмүүстэй эелдэг байх нь харин ч амжилтын үндэс болдог.

Сэтгэгдэл ( 0 )