ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн хайртай хүмүүстэйгээ хамт бай

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

Хонь

Та өнөөдөр хатуу байна. Эргэн тойрны хүмүүс тантай ямар нэгэн асуудал зөвлөлдөх үедээ үүнийг мэднэ. Хүмүүсийг заавал өөрийнхөөрөө байлгах шаардлага байгаа эсэхийг сайн бод.

 

Үхэр

Өнөөдөр хөгжим сонсох бол гадаад хэл дээрх дуу хөгжим сонс. Очиж үзээгүй газар, харь орны хэл танд сайхан мэдрэмж өгнө. Долоо хоногийн эрч хүчээ хуримтлуул.

 

Ихэр

Туршилт хийнэ. Ажил амьдралдаа өөрчлөлт хийж үзэхэд таатай. Сонирхолтой үр дүн гарна.

 

Мэлхий

Арга хэмжээнд очих урилга авч магадгүй. Өөртөө итгэлтэй, тайван байна. Таатай хүмүүстэй танилцаж, та ч тэдэнд их таалагдана.

 

Арслан

Ямар нэгэн аялалд явж магадгүй. Эсвэл ойр дотны хүмүүс болон найз нөхдөө гэртээ урь. Энэ нь амьдралд өнгө нэмнэ. Гэрээсээ гарахгүйгээр ч цагийг сайхан өнгөрүүлж болдог.

 

Охин

Томилолтоор явах болвол бүү татгалз. Хойшлуулж болшгүй ажил олон байна.  

 

Жинлүүр

Санаа нийлдэг хүмүүстэйгээ өдрийг өнгөрүүл. Хөгжилтэй үдэшлэг, гэр бүлийн оройн зоог зэрэгт ач холбогдол өг. Хайртай хүмүүстэйгээ хамт бай.

 

Хилэнц

Таны дотор юу болж байгааг нүүр царай илэрхийлнэ. Өнөөдөр та бүхий л сэдвээр ярилцана. Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байгаа бол хурц биш байдлаар илэрхийл.

 

Нум

Хүмүүст эерэг энерги түгээнэ. Олон хүний өмнө гарах хэрэггүй. Харин хүмүүсийг ажиглаж болох газраар яв.

 

Матар

Сониуч зан тань хил хязгаар гэж мэдэхгүй. Шинэ кино үзэж, үсээ өөрөөр засуулж, ордгоосоо өөр газарт хоолло. Сонирхолтой өдөр байна.

 

Хумх

Хүсч байсан зүйлээ хийнэ. Гэхдээ хойшлуулж болохгүй ажил их байна. Өдрийн төгсгөлд үр дүн гарсан байх болно.

 

Загас

Өнөөдөр та маш их эрэлттэй байна. Утас байнга дуугарч, тантай баяр хөөр, зовлон гунигаа хуваалцах гэсэн хүмүүсийн дуудлагад дарагдана. Эсвэл хүмүүс зүгээр л дэмий чалчих гэж тан руу ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top