ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн хүндлэл хүлээнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Хонь

Өглөө ямар байхаас олон зүйл хамаарна. Өглөөг угтсан байдал өдрийн тусгал болж, таны эргэн тойрныхонд ч нөлөөлнө. Танд гайхамшиг бүтээх нөөц байна.

 

Үхэр

Сайхан зантай байх нь өнөөдрийг гайхалтай болгоно. Кино үзэж, таатай уулзалт хий. Өдрийг өөртөө зориулж, дуртай зүйлээ хий.

 

Ихэр

Мөнгө, эрч хүчээ гамна. Идэвхтэй байх нь таны эрч хүчийг сулруулж мэднэ. Иймээс том төслийн ажлаа дараа болгож хойшлуул.

 

Мэлхий

Мөнгө санхүүтэй холбоотой асуудал шийдэгдэнэ. Үдэшлэг зохион байгуулж, арга хэмжээг ивээн тэтгэж магадгүй. Эргэн тойрны хүмүүсээс хүндлэл хүлээнэ.

 

Арслан

Энгийн ажил байсан ч анхааралтай хий. Амрах боломж гарвал амарч тайвширч аваарай.

 

Охин

Биеэ барихгүй бол сөрөг зүйлүүд тохиолдоно. Бусдын хэрэгт оролцох гэсэн оролдлого нь нөхцөл байдлыг сүйтгэнэ. Юм юм руу үсчих хэрэггүй.

 

Жинлүүр

Зарим зүйлээс татгалз. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Түргэн хоол, тостой зүйлийг хэрэглэдэг бол бүр зогсоо. Хэтэвч тань хоосорч, гуянд тань илүүдэл өөх хуримтлагдахыг хүсэхгүй байгаа биз дээ.

 

Хилэнц

Нуугдсан эрч хүч гарч ирнэ. Энгийн байдал таныг гайхалтай зүйл туурвихад хүргэж чадахгүй. Өөр орчин нөхцөлд орох нь таныг идэвх, эрч хүчээр дүүргэнэ.

 

Нум

Зохион байгуулалттай байхыг шаардах өдөр. Өөрийгөө байгаагаар нь хүлээж ав. Амарч тайвшран, урсгал даган хөв.

 

Матар

Шийдвэрээ хурдан гарга. Шийдэгдээгүй асуудлууд овоорсон байлаа ч тэр дундаас та өөрийгөө олно.

 

Хумх

Олон зүйл таныг бухимдуулна. Эргэн тойрны хүмүүс таныг ойлгохгүй, залхуурч байгаа мэт санагдана. Ургуулан бодолгүйгээр өдөр тутмын ажлаа л хий.

 

Загас

Хүмүүс таныг шоолж байгаа юм шиг санагдана. Гэхдээ та уур бухимдлаа барь. Атомын бөмбөг мэт тэсрэх шаардлага огт байхгүй. Харин ч эсрэгээр нь тайван бай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top