Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг А амиа алдсан хэргийн талаар /2019.01.25/ мэдээлэл хийлээ.
Зэвсэгт Хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар өгсөн юм. Тэрбээр "Энэ хэрэг Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14:30-16:00 цагийн хооронд болсон байна. Тухайн өдөр салбарын байранд үзлэг хийхэд эмх замбараагүй байдалтай байсан. Цэргүүдээс гар утас олдсон байна. Цэргүүд сахилга бат зөрчсөн учраас хариуцлага оногдуулж, ахлагч цэргүүдийг авч гараад, гүйлгэсэн байгаа юм. Энэ үед талийгаач "Гүйж чадахгүй. Амьсгал давхцаад байна. Дотор муухайраад байна" гэж хэлсэн байна. Тиймээс цэргүүдийн гүйлтийг зогсоож, байрандаа оруулсан байна. Энэ үеэр талийгаач байлдагчийн бие дахин муудсан. Ингээд алба хаагчид гар, хөлөнд нь массаж хийсэн. Цэргүүд дараагийн цагийн хичээлд орж байхад талийгаач таталт өгч, ангийн эмчийг дуудсан байдаг. Эмч үзээд багийн эмнэлэгт хүргэхээр болсон. Багийн эмнэлэгт очиход зүрх нь зогссон байсан байна. Талийгаач эмнэлэг явах замдаа амьсгал хураасан байна. Өнгөрсөн хоёр өдөр ажлын хэсэг тухайн ангид ажиллаад ирлээ.
Цэргийн дүрэм зөрчсөн, зөрчил дутагдал давтагдсан байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, ангийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт муу тавьж байсан байна. Хоёрдугаарт, сахилгын шийтгэлийг зүй бусаар ногдуулсан. Гуравдугаарт, эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн. Тухайн ангийн шат шатны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг Батлан хамгаалахын сайдтай ярилцаж байна. Ийм хэрэг явдал болсон харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэлээ
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Түүнийг зодсон гэх мэдээлэл байгаа. Талийгаач энэ талаар өмнө нь утсаар ар гэрийнхэндээ мэдэгдэж байсан гэсэн?
-Гүйж байгаад жагсаалаас гарахад ахлагч нь “Баашиллаа” гээд цохисон асуудал байгаа. Үүнийг нуухгүй. Хамт гүйж байсан цэргүүд нь ч хэлж байгаа. Талийгаачийг цохисон нь үхэлд хүргэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Харин өмнө нь эмнэлэгт хэвтсэн асуудлын тухайд үлд гарсны улмаас эмчлүүлсэн байсан. Энэ талаарх эмчийн үзлэг, тэмдэглэгээ ч бий. Утсаар ярьсан асуудлыг бид мэдэхгүй байна. Талийгаачийн утас биш. н.Отгонбаяр гэж байлдагчийн утас байсан.
-Болсон явдлын талаар бичлэг байгаа гэж байсан. Энэ бичлэгийг үзсэн үү?
-Бичлэг бий. Миний хувьд бичлэгийг үзээгүй. Гэхдээ байлдагч ангидаа орж ирээд, хувцсаа өлгөж чадахгүй, өлгүүртээ хүрч чадахгүй байхад нь ахлагч түшиж, орон дээр суулгасан нь бичлэгт үлдсэн тухай мэдээлэл байна. Бичлэг цагдаагийн байгууллагад байгаа.
-Талийгаачийн цогцост гадны нөлөө байна гэж үзэж байгаа. Зодсон байх магадлалтай гэж хохирогчийн өмгөөлөгч мэдэгдсэн?
-Би цогцсыг үзээгүй учраас мэдэхгүй байна.
-Ангийн захирагч н.Өлзийбаяр байлдагч нараа дэглэдэг тухай яриа гарч эхэллээ. Энэ хүнд өмнө нь сахилгын хариуцлага тооцож байсан уу?
-н.Өлзийбаяр өөр ангид алба хашиж байгаад томилогдсон. Өмнө нь хоёр жилийн сахилгын шийтгэлтэй байгаад шийтгэлийн хугацаа дууссан байсан. Ангийн захирагчийг солих шаардлагатай байсан учраас н.Өлзийбаяр хурандааг уг цэргийн ангийн захирагчаар томилсон. Яргалдаг, зоддог асуудал байхгүй. Сэтгүүлчид та бүхэн очиж сурвалжлах, танилцах асуудал нээлттэй.
ВИДЕО ҮЗЭХ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл ( 5 )
Сэтгүүлч нэртэй эргүү дагз нар асуултаа зөв тавьж, мэдээгээ зөв бичиж бай. Бүү нийгмийн бөөснүүд.
Чи юу ч мэдэхгүй байж юун мэдээлэл хийгээд байгаа юм. Хариуцлагаа хүлээ.
tseregt hyygee ybyylj aluulaad hereggyi zodoj aldag tahir dutuu bolgodog ydarsan ardiin hyyhdyyd ybj baigaa
naad bizda chin estoi xudlaa burj nuxee maltaj baina daa
iim degledeg yum bux shatand baigaag uguisgej chadax uu uxer mongolchuu daa