ФЭЙСБҮҮК-ийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ сая сая хуурамч хаягийг устгаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Сүүлийн үед сошиал орчинд ашиглагддаг олон нийтийн сүлжээний хэрэгслийн аюулгүй байдалд дэлхий нийтээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах тохиолдол хэд хэдэн удаа гарсантай холбогдуулан Фэйсбүүк энэ асуудалд анхаарлаа илүү хандуулж ажиллахаар болжээ.

 
Фэйсбүүк компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэйрил Сандберг өнгөрсөн долоо хоногт Германы Мюнхен хотод “Digital Life Design”-ийн хуралд оролцохдоо "Фэйсбүүк компани хиймэл оюун ухааны ёс зүйн институт байгуулахад 7.5 сая доллар хандивлана" гэжээ. Үүнээс гадна Фэйсбүүк компани дараах таван чиглэлд анхаарал хандуулж, нөхцөл байдлыг сайжруулахаар зорьж байгаа талаар Шэйрил Сандберг илтгэлдээ дурдсан байна.


Цаашид Фэйсбүүк компани жил бүр тэрбум тэрбум ам.долларыг аюулгүй байдлаа сайжруулахад зарцуулна. Одоогийн байдлаар Фэйсбүүк 30 мянган ажилтантай бөгөөд 2017 оноос хойш ажилтны тоо гурав дахин өссөн байна.

 

Тэд "Засгийн газрууд хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэхийг оролдсон, нийгмийн платформыг ашиглан хуурамч мэдээлэл тараахыг завдсан нь бидэнд том заналхийлсэн болсон. Компани цаашид ийм нөлөө үзүүлэхийг оролдож буй групп, пэйжүүдийг онцгой анхаарна" гэжээ.

 

Түүнчлэн Фэйсбүүк компани өдөр бүр 1 сая хуурамч хаягийг устгах ажлыг эхлүүлээд байгаа аж. Тэдгээрийн зарим нь дөнгөж үүсгэсэн шинэ хаягууд байгаа гэнэ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Батболд(112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

Өнөөдөр цахим сүлжээнд гарч байгаа хамгийн их зовоосон түгшүүртэй зүйл бол хуурамч хаяг, зураг, нэрнээс иргэдийг хуурах, доромжлох, гүтгэх зүйл асар их боллоо. Яаралтай арга хэмжээ авах цаг нь болсон.Монголын төр үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

2  |  0
Top