Харааны бэрхшээлтэй иргэдийн хийсэн ЭКО торыг 400 ТӨГРӨГӨӨР аваарай

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, гялгар /нийлэг/ уутыг  ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчныг бохирдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байна.

 

Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулах, химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлийг өгсний дагуу Засгийн газраас 189 дүгээр тогтоол баталсан.  Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар Засгийн газраас баталсан 189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглохоор болсон.

 

 

Тэгвэл Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв нь эко даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг байна. Хүчин чадлаа нэмэгдүүлсээр 200 хүнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Одоогоор энэ төв нь 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг ажээ. 

 

Тус оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх боломжтой. Нийтдээ 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Даавуун торнууд зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг байна.

 

Та нийлэг уутнаас татгалзаж, байгальд ээлтэй, эдэлгээ удаан даавуун торыг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвөөс хамгийн багадаа 400 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Уутыг зөвхөн үйлдвэр дээрээс авах боломжтой.

 

Хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв.

Холбоо барих: 70120060

Сэтгэгдэл ( 83 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Avii 2 haana 2 borlu(103.212.118.137) 2025 оны 03 сарын 13

Avii2 haana2 borluulj bn

1  |  0
hoika(202.126.89.89) 2025 оны 03 сарын 13

Oron nutagruugaa yawuulj hudaldaand gargasan yyy

1  |  0
бадрах(66.181.161.22) 2025 оны 03 сарын 13

супермаркет дэлгүүрээр заруул худалдаа хийхдээ гялгар уут авдаг шиг л бид авна ш дээ

3  |  0
зочин(202.179.27.155) 2025 оны 03 сарын 13

улсын бодлогоор супермаркетуудаар тор авах уу гээд касс асуугаад энэ торыг зарах хэрэгтэй жилийн дараа гэхэд бүгд даавуун тортой болно

3  |  0
Зочин(202.131.246.210) 2025 оны 03 сарын 13

Залгахаар утасаа авахгүй л байна

1  |  0
Zochin.(202.126.89.16) 2025 оны 03 сарын 13

Тороо жаахан загварлаг өнгө үзэмжтэй хийлдээ. Бас эвхээд цахилгаандаад цүнхэлдэг загвар бас зүгээр шүү. Загвар дизайныг нь гаргаж байгаа хүн нь санаачлагатай сэтгэлтэй байвал бид оёсон торыг нь худалдан авах болно шүү. Амжилт хүсье

6  |  4
ганаа(103.57.95.59) 2025 оны 03 сарын 13

ашгүй дээ. Эрт л ингэж даавуун тор хэрэглүүлэх байсан юм. Хаагуур зарж байна. Ах дүү нартаа бүгдэд нь авч ѳгмѳѳр байна.

3  |  0
Менхжаргал(202.179.26.13) 2025 оны 03 сарын 13

Гялгар уутыг халах аянг маш их дэмжиж бгаа. Хэдийгээр аль хэдийн даавуун тортой болсон ч дэмжихж еереесее оосортойгоос нь авна хаагуур зарж бгаа вэ

2  |  0
Zochin(202.131.7.226) 2025 оны 03 сарын 13

Noiton mahaa yaj enuund hiihiim bolooooo

1  |  0
Saraa(66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

Bolomjin yum bna awii haana zardagiin

1  |  1
urnaa(150.129.142.67) 2025 оны 03 сарын 13

avah hyn olon bga gevch ene tor haana zaragddagiig ihenh ni meddeggyi

1  |  0
Д.Нямаа(202.179.10.162) 2025 оны 03 сарын 13

Ene tor haaguur bn. Awii l daa

1  |  0
Өлзийсайхан (66.181.160.44) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж ажиллана аа амжилт хүсье

2  |  0
tsetsegee(59.153.112.115) 2025 оны 03 сарын 13

saikhan sanaa bna bayar xvrgie, gexdee minii bodloor delgvvrvvded ogchixbol zvgeer yum gej bodloo yum abaad gyalgar uut abaxgvi ter tornoos ni abna sh dee

2  |  0
zochin(150.129.140.72) 2025 оны 03 сарын 13

400 tugrugiin daavuun tor geheer unegui materiialaar hiitsen gesen ug uu, handiv ch yumuu, gaduur 4,0-40,0 myangan tugrugnii unetei bn shdee,Haraagui humuusiin hudulmuriig unelehgui bgam shig bn

2  |  0
zochin(202.9.43.169) 2025 оны 03 сарын 13

yag naa toriig cin 2500r zaraad ywj bsn xaraagvichvvd xiij bgaa gd eyreg vils gsen bichigteig eooo arai damlaj zaraxiimaa

1  |  0
тѳѳгий(66.181.183.41) 2025 оны 03 сарын 13

арай л хямдхан уу

1  |  0
zochin(202.72.240.4) 2025 оны 03 сарын 13

away

1  |  0
Зочин(202.9.42.239) 2025 оны 03 сарын 13

Хаана байна авья дэлүүрүүдээр заруулж болдоггүй юмуу одоо л яг хэрэгтэй дээ

1  |  0
Батсүх(66.181.188.54) 2025 оны 03 сарын 13

Наад даавуун торыг урдаас оруулахыг хориглохгүй бол хэдэн мянгаар нь оруулжж ирнэ шүү бага ч гэсэн өөрсдийн үйлдвэрлэснээс авах нь зөв

1  |  0
Батсүх(66.181.188.54) 2025 оны 03 сарын 13

Наад даавуун торыг урдаас оруулахыг хориглохгүй бол хэдэн мянгаар нь оруулжж ирнэ шүү бага ч гэсэн өөрсдийн үйлдвэрлэснээс авах нь зөв

2  |  0
Зочин(66.181.177.98) 2025 оны 03 сарын 13

Битгий ингэж иргэдэд албадан шахах арга хэрэглэж бай! Гялгар уутыг даацын чанартайг нь хэрэглэхээс өөр арга байхгүй! Гялгар уут байхгүй бол ёстой хогийн хот болно. Айл болгон хогоо задгай хаявал юу болох вэ? Наад захын жишээ шүү.

3  |  0
НЯМПҮРЭВ(66.181.161.39) 2025 оны 03 сарын 13

20shirhegii avmaar bn yaaj avah vee

1  |  0
Bayrmaa(66.181.160.68) 2025 оны 03 сарын 13

Gyalgar tor shig delgvvr bvrt ene vneer in bailgawal hvn bvr awiishde.

1  |  0
Odmaa(202.179.24.204) 2025 оны 03 сарын 13

Ene ch yahav avna delguur budaa saharaa yund hillej zarah ve

1  |  0
Зориг(103.99.103.99) 2025 оны 03 сарын 13

Яаж 400-800 болгож байгаа юм бол, эндээс ашиг олдож байгаа юм уу? Миний мэдэхийн 2500₮ өөр хийгдэж байсан. бараг үнэгүй ажиллаад байгаа юм биш үү?

1  |  0
Алтай(64.119.19.240) 2025 оны 03 сарын 13

Хаанаас авч болох юм бол. Дэлгүүрийн кассаар үнийг нь нэмэхгүйгээр зардаг болчихвол зүгээр юм даа.

1  |  0
Бооёо(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Лого той болгмоор юм.гэхдээ ямар ч даавуун тор 400 төгрөгний зардлаар босохгүй л баймаар.Энэ мэдээлэл хэр баттай вэ

1  |  0
O.Oyunbolor(202.126.89.240) 2025 оны 03 сарын 13

Mundag bnaa uneheer ih bayrlalaa humuus maani baigali orchinoo bodood hereglej hewshih bha amjilt ta buhendee

1  |  0
Мөнгөнтуяа(66.181.161.23) 2025 оны 03 сарын 13

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж олоныг авмаар бна. Супермаркетуудаар борлуулбал зүгээр юм бна

9  |  0
Amjilt(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Delguuruudeer borluulj ehleh heregtei dee

5  |  0
иргэн(202.179.16.93) 2025 оны 03 сарын 13

супер маркетууд аваад касс дээрээ ийм учиртай гэдгийг нь бичээд тавьчихвал хэн хүнгүй л авна даа

10  |  0
Zochin(66.181.161.22) 2025 оны 03 сарын 13

Awnaa gol ni delgvvrvvdeer niilvvlvel ih l hvn awah bhda

3  |  0
Ганбаатар(64.119.21.237) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж бна хаотн хаанхаас авах бодомжтой бэ

2  |  0
Эрдэнэцэцэг (66.181.178.57) 2025 оны 03 сарын 13

Зөв шийдэл. Авна аа.

3  |  0
altanzul(66.181.161.69) 2025 оны 03 сарын 13

Bi vneheer ih hvndelj bas bayrlaj bna ta bvhendee bayrlaaa

2  |  0
altanzul(66.181.161.69) 2025 оны 03 сарын 13

Sain bna uuu bi awah gesiim 5 shurheg uut

1  |  0
Сайнаа(202.126.89.161) 2025 оны 03 сарын 13

Боломжийн үнэтэй хэрэгцээт зүйл хийж бгаа та бүхэндээ баярлалаа

1  |  0
зочин(59.153.115.138) 2025 оны 03 сарын 13

3 сарын1 нээс гялгар тор ашиглахгүй хууль гараад даавуун тор үнэд орноо үйлдвэрлээд байгаарай амжилт

3  |  1
zul(66.181.161.30) 2025 оны 03 сарын 13

hvni hodolmorig shvvmjilj baihaar demjwel sain san

2  |  0
yumi(45.117.32.5) 2025 оны 03 сарын 13

delguuruudeer sain tawichihwal awna daa uulni tgd muu gyalgaar uutnuudiig heregleenees garagwal taarna

1  |  0
Арслан(2.134.103.146) 2025 оны 03 сарын 13

Арай арай, эдгээр хvмvvсийн энэ хеделмерийг 400 тг еер vнэлж бгаа юм уу?!

3  |  0
насан(37.47.109.99) 2025 оны 03 сарын 13

Уутан дээрээ хаягаа бичвэл. Дээр

4  |  0
Hasan(37.47.109.99) 2025 оны 03 сарын 13

Болсон болоогүй англиар бичиж баыхаар. Өөрийн хаягаа тодорхой монголоор бичвэл хүмүүс хурдан холбогдоно доо Соттон- даавуу. Гэвэл хүмүүс хурдан ойлгоно Монголдоо Монголоороо ярьж бичицгее

8  |  0
Хуучныг мэдэгч(103.57.95.93) 2025 оны 03 сарын 13

Энэ санал үнэхээр зөв шүү Хуучин гурил, элсэн чихэр, бүх төрлийн будаануудыг нэг хоёр кг-маар савласан уутнуудыг Хараагүйчүүдийн үйлдвэрт хийж улсаас бодлогоор дэмжин дэлгүүрүүдэд нийлүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ ажилтай байлгаж байгальд халгүй эко бүтээгдхүүнтэй бсан

9  |  0
Зочин(202.126.89.149) 2025 оны 03 сарын 13

ТОРХОН эко тор гэж газар байгаа

3  |  0
Зочин(202.126.89.149) 2025 оны 03 сарын 13

400-800т зарагддаг тор хаа ч байхгүй ээ. 1ш торны материалны үнэ тэрнээс үнэтэй. Ажилчин юугаа мэдхэв дээ. Сэтгүүлч даргаас нь асууж бодитой мэдээлэл өгөөрөй.

6  |  0
Зочин(202.9.42.230) 2025 оны 03 сарын 13

Цагаан сарын худалдаа гарч байгаа цэгуудэд зарвал зугээр байна.Тэгвэл хумуус их авна.Би ч авмаар байна.

8  |  0
Авахыг хүсэгч(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

Гол нь хаанаас авах юм бэ?

2  |  1
Top