MNTM | Б.АНУЖИН, Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ нар ялагчаар тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

"Боловсрол суваг" телевизийн бэлтгэн хүргэсэн "Mongolia”s next top model"  нэвтрүүлгийн ялагч тодорлоо. Ялагчийг тодруулах сүүлийн дугаар өнөөдөр /2019.01.20/ үзэгчдэд хүрэхийн сацуу шилдэг оролцогч тодруулах шоуг тус телевиз шууд дамжуулан үзүүлэв.

 

Энэ цувралд хоёр ялагч тодруулсан бөгөөд Б.Анужин, Ч.Чамин-Эрдэнэ нар шалгарлаа. Нэвтрүүлгийн супер ялагч Б.Анужин Италийн Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрх, 20 сая төгрөгийн эзэн болов.

 

Шоуны хоёр дахь ялагчаар нэрлэгдсэн Ч.Чамин-Эрдэнэ агсны гэр бүлд "Ялагчийн цом" болон 20 сая төгрөг гардуулж, түүний дүү Ч.Чамин-Эрхэс гардаж авсан юм.

"Mongolia”s next top model" шоуны сүүлийн шатанд ОХУ-ын Буриад улсын загвар өмсөгч Алина Дансаранова болон Н.Мишээл, Э.Одонтунгалаг, Б.Анужин нар үлдээд байсан юм. Б.Анужингийн хувьд 18 настай, нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогчдын нэг.

 

"Mongolia”s next top model" шоу нэвтрүүлгийн анхны цувралд Б.Цэрэндолгор тодорч байсан билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(176.59.140.250) 2025 оны 03 сарын 13

Муусайн биеэ унэлэгчид

1  |  1
гбрбрө(43.242.243.248) 2025 оны 03 сарын 13

Энэ анужин их сэжигтэй байгаа аллагад холбоотой байхаа

1  |  1
Зочин(103.242.44.167) 2025 оны 03 сарын 13

Талийгаач амьд сэрүүн байсан бол дэлхийд Монголын нэрийг гаргах байжээ. Харамсалтай юм

1  |  0
Tegdiin muu(103.57.95.35) 2025 оны 03 сарын 13

Arai l tsaraigui sda ymaa

1  |  0
Xaxa 18 tai jinger(103.57.95.35) 2025 оны 03 сарын 13

Idej avchihaad ylagch bolgoj ntr lol arai 2 sda

1  |  0
Top