225 сая төгрөгийн НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 20

НӨАТ-ын урамшууллын 2018 оны сүүлийн азтануудыг өнөөдөр /2019.01.20/ “Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд дамжуулан тодруулна.


Сугалаанд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой.


Тохирлыг сугалааны арын орноос эхлэн тодруулах бөгөөд худалдан авалтын баримтын арын найман орон тохирсон бол 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая төгрөг, зургаан орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая төгрөг, дөрвөн орон тохирвол 200 мянган төгрөг, гурван орон тохирвол 50 мянган төгрөг хожих юм. Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 225 сая төгрөг хожих боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top