ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон зоригтойгоор эрсдэлтэй алхам хий

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

 

Хонь
 

Нэгэн хэвийн зүйлээс залхаж байна уу? Амьдралд тань өөрчлөлт хэрэгтэй байна уу? Энэ тал дээр та оюун бодлоо төвлөрүүлэн эрсдэлтэй алхам хийхэд таатай.
 

Үхэр
 

Нэр хүнд олохын тулд алхам хийхэд таатай. Өөрийгөө хөгжүүлж, курс, хичээлд суу. Та хурдан шуурхай мэдлэг олох тусам таны өмнө олон хаалга нээгдэнэ.
 

Ихэр
 

Мэдээлэл хайх өдөр. Толь бичиг, интернет, ном гээд бүхий л зүйлээс мэдлэг мэдээлэл хуримтлуулна.
 

Мэлхий
 

Хэтэрхий шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Аль болох гэгээлэг байхыг хичээ. Чухал ажил барьж авах хэрэггүй.
 

Арслан
 

Таны амжилтын гол түлхүүр бол дэмждэг хүмүүс. Хүмүүсийн хүрээлэл дундаас та хүлээж байгаагүй үр дүн харах болно. Таныг дэмждэг хүний зөвлөгөө, тусламжаар хамгийн хэцүү ажлыг ч хийнэ.
 

Охин
 

Өдрийг хий дэмий өнгөрүүлэх хэрэггүй. Ийш тийшээ гүйж, хөлсөө гаргахаас бүү татгалз. Ингэж байж амжилтад хүрнэ.
 

Жинлүүр
 

 

Таныг амжилт хүлээж байна. Таны өөртөө итгэлтэй байдал нөхцөл байдлыг өөрчилнө. Давуу талаа нуулгүй ил гарга.
 

Хилэнц
 

Өдөр тутамд хийдэг ажлаа л хий. Уран бүтээлч байна. Ямар ч уйтгартай ажил байсан та өөрт ашигтай зүйлийг олж харна.
 

Нум
 

Мэргэжлийн түвшинд бүх зүйлийг амжилттай хийнэ. Шинэ хоббигоо хөгжүүлж, аялж, суралцахад бэлд. Шинэ хүмүүстэй танилц.
 

Матар
 

Яаран шийдвэр гаргана. Нөхцөл байдал танаас илүү хурдан байхыг ч шаардаж мэднэ. Яарахгүй бол олон боломж хажуугаар тань өнгөрнө.
 

Хумх
 

Дипломат байна. Эргэн тойрны хүмүүс их хурц санагдаж мэдэх юм. Хэлж ярих зүйлдээ анхааралтай хандахгүй бол хэн нэгнийг гомдоож мэднэ.
 

Загас
 

Та гайхалтай гүйцэтгэгч байна. Эргэн тойрны хүмүүстээ ч тус хүргэнэ. Дарга тань амарч, оронд нь та чухал ажил амжуулж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top