ӨНӨӨДӨР: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

09:00 цагт


  • "Чингис" зочид буудалд "Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв" эрдэм шинжилгээний хурал болно.

 

  • АШУҮИС-д Монголын Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах төслийн нээлт болно. Утас: 8001-6984

 

10:00 цагт


  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Утас: 7011-9921, 9926-8461

 

11:00 цагт


  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд 2019.01.10-ны өдөр зохион байгуулах жагсаалын талаар мэдээлэл хийнэ.

     

  • Үндэсний мэдээллийн төвд "Охидын түүх" ТББ-аас талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар мэдээлэл хийнэ.

 

  • Эрүүл мэндийн яаманд Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас: 9917-9899

 

11:30 цагт


  • Ардчилсан намын Удирдлагын зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийж, танилцуулна. Хэвлэлийн бага хурал Ардчилсан намын төв байр "Ардчиллын ордон"-ы таван давхарт болно. Утас: 88989878, 91020880

 

12:00 цагт


  • Үндэсний мэдээллийн төвд ББДХ-ноос "ЖДҮХС-гийн эргэн төлөлт болон Сангаас зээл авсан УИХ болон Засгийн газрын гишүүдийн эргэн төлөлт болон тэдэнд хүлээлгэх хариуцлага, 2019 онд олгох зээлийн сонгон шалгаруулалт" сэдвээр мэдээлэл хийнэ.

 

13:00 цагт

 

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцана. / 2 р эмнэлгийн хашаан дотор/ Утас: 99179899

 

14:00 цагт

 

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

 

ТӨРИЙН ОРДОНД


  • Жанжин Д.Сүхбаатар танхимд Монгол Ардын намын бүлэг хуралдана.

 

  • Их Эзэн Чингис хаан танхимд Ардчилсан намын бүлэг хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top