ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан бэлэг, шагнал авна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 03

 

  Хонь

Эргэн тойрны хүмүүсийн тухай бодлоо зөвхөн өөртөө үлдээ. Эс бөгөөс таагүй зүйлтэй нүүр тулна. Харин эргэн тойрны хүмүүс таны тухай юу ярьж байгааг сонс.

  Үхэр

Бусад хүн танаас илүү амжилттай санагдаж байна уу? Тэглээ ч та өөрийгөө бусадтай бүү харьцуул. Эргэн тойрноо ажиглалгүй шууд уулын оргил руу мац.

  Ихэр

Урьд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй бай. Өмнө нь болгоомжилдог байсан зүйлээсээ бүү эмээ. Эрсдэлтэй алхам хийсэн ч сүүлд нь зөв байсныг ойлгоно.

  Мэлхий

Маргаанд оролцох хэрэггүй. Хүмүүс танаас юм асуугаагүй байхад үзэл бодлоо хэлж, шүүмжлэх хэрэггүй.

  Арслан

Салхи хаашаа байгааг сайн мэднэ. Өөрт ашигтай ажлуудыг ялган таних өдөр. Өөрийгөө бага зэрэг өөрчилснөөр амжилтад хүрнэ.

  Охин

Ямар ч зүйлийг эхлэхэд таатай өдөр. Шинэ төлөвлөгөөнд зоригтой орж, шинэ зорилго өмнөө тавь.

  Жинлүүр

Эрч хүч буцалж, байрандаа сууж чадахгүй болно. Гэхдээ хаана, хэнд юу хэлэхээ сайн мэдэж байх хэрэгтэй. Ажлаа эрт дуусгана.

  Хилэнц

Санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Өдрийн турш гэнэтийн сайхан зүйлтэй таарна. Оюун бодлоо төвлөрүүлж, зоригтой алхам хийхэд таатай өдөр.

  Нум

Сэтгэл санаа гайхалтай сайхан байна. Үүний үр дүнд та ямар ч ажлыг хийж чадна. Өмнөхөөсөө илүүг хийж бүтээх болно.

  Матар

Хөдөлмөрлөснийхөө шагналыг хүртэнэ. Карьер тань өсч, хайртай хүнээсээ бэлэг авна. Хувь тавилан танд алгаа дэлгэжээ.

  Хумх

Төлөвлөгөө өөрчлөгдөнө. Сайн бэлтгэж, мэдээлэл цуглуулсан бол өнөөдөр таныг амжилт хүлээж байна.

  Загас

Эрт эхэлсэн төслөө үргэлжлүүлнэ. Ойрын хугацаанд амжилт таныг хүлээж байна. Зөв хүмүүстэй хамтран ажиллана.

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top