Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмадуудад "Насны хишиг"-ийг олгодог билээ. Үүнд,
2019 оны төсөвт "Насны хишиг" олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгасан бөгөөд энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. 2018 онд 136 мянган ахмадад “Насны хишиг” олгосон байна.
Энэ жил 65 нас хүрсэн, "Насны хишиг" авах ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүй аж.
Г.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 1 )
Уг хуулиар эмэгтэй 55 эрэгтэй 60 настай хүн тэтгэвэрийн насных байхад насны хишиг 65-аас дээш гэж заасан н настнаа ялгаварлан гадуурхаж байгаагийн тод жишээ биш үү