Гуравдугаар сарын 01: Нийлэг уут баяртай

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

 

Монгол Улсын Засгийн газрын 189 дүгээр тогтоолын дагуу ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглээний бүх түвшинд хориглоно. Тодруулбал, бүх төрлийн сав баглаа боодолд хэрэглэдэг 0.035 мм болон түүнээс нимгэн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээний салбарт сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэхийг хатуу хориглож байгаа билээ.

Нийлэг уут нь хөрсний өнгөн хэсгийг үхжүүлж, усыг бохирдуулахаас гадна, хар тугалгын агууламж өндөр байдгыг эрдэмтэд тогтоожээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийлэг уутанд шинжилгээ хийхэд бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарсан байна. Монгол Улс сүүлийн гурван жилийн хугацаанд 16.5 тэрбум төгрөгөөр нийлэг уут импортолсон гэсэн эдийн засгийн тооцоолол бий. Нийт импортолсон нийлэг болон гялгар, хуванцар уутны найман хувийг дахин боловсруулдаг ч үлдсэн 92 хувь нь байгальд шингэдэг гэх дүн бий. Өнөөгийн байдлаар дэлхийн 60 гаруй улс  орон нийлэг уутны хэрэглээг хуулиар хязгаарлаад байна. Манай улс 2009 оны зургаадугаар сарын 11-ний өдөр “Зарим нийлэг, хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль баталсан ч хэрэгжилт хангалтгүй байсан тул 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгож байсан юм.

Дашрамд сануулахад, дэлхий даяар минут тутамд хоёр сая нийлэг болон хуванцар уут хаягддаг бөгөөд зөвхөн БНХАУ гэхэд өдөр бүр гурван тэрбум нийлэг уут хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхаглалаар 2050 он гэхэд хэрэглээний хувьд бүрэн хязгаарлах зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(183.81.171.2) 2025 оны 03 сарын 13

Хилээр оруулж ирэх дээр хяналт сайн тавих хэрэгтэй

1  |  0
Гялга уутаа хэрэглэе(66.181.161.71) 2025 оны 03 сарын 13

Buruu shiidwer bna 1udaagiin uutaa heregleh ni zuwshdee

1  |  0
Oyunbold(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

Zow eh iron baigal delhiigee hairlaj tsaasan uut daawuun uuttai bolyoo

1  |  0
Top