ZINDAA.mn мэдээллийн сайтын эрхэм уншигч та бүхэнд айлчлан ирж буй 2019 оны мэндийг дэвшүүлье. Улиран одож буй он та бүхний амьдралд нь аз жаргал, хөдөлмөрт нь бахдам амжилт, эрүүл мэнд нь тэгш дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.
Ирж буй шинэ ондоо манай сайт "Хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө" уриан дор, өнгө төрхөө шинэчилж, сэтгүүл зүйн мэргэжлийн шалгуур шаардлага хангасан, уншууртай нийтлэл, сонирхолтой сурвалжлагаар баяжуулан танд хүрэх гэж буйг дуулгахад таатай байна.
Шинэ цагийн завгүй уншигчдадаа зориулж бид “Mobile TV” төсөл, 21 аймаг, алслагдсан дүүргээс авах мэдээллийн сүлжээ зэрэг шинэ төсөл, уран бүтээлээр та бүхэнтэй учран золгох болно.
Эрхэм Та шинэ ондоо амжилтаа бататган, аз жаргал, баяр бахдалаар дүүрэн өлзий бүрэн, золбоо тэгш байхын эрхэм ерөөлийг өргөн дэвшүүлье.
ZINDAA.MN САЙТЫН РЕДАКЦ
2018.12.31

Сэтгэгдэл ( 0 )