ӨНӨӨДӨР: НИТХ хуралдаж, Засаг даргын асуудал хэлэлцэнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

 

09:00 цагт

  • ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт "Монгол Улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн-140" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9101-1777

10:00 цагт

  • "Хангарди" ордонд Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно. Утас: 7011-9921, 9926-8461

10:00 цагт

  • МУИС-ийн Номын санд "Үнэт ховор ном, гар бичмэл-2018" үзэсгэлэн, семинар болно. Утас: 9906-4401, 8913-9424, 9199-1076

10:00 цагт

  • ХААИС-ийн Захиргааны байранд Монгол Улсад зохиомол хээлтүүлгийн технологи үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан онол, үйлдвэрлэлийн бага хурал болно. Утас: 8001-9000

10:00 цагт

  • Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:30 цагт

  • Хавдар судлалын үндэсний тѳвд Буддын шашны залуу лам нар болон Жавзандамба хутагт тѳвѳѳс шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж хандивлана. Утас: 9908-5349

11:00 цагт

  • Спортын төв ордонд 2018 оны Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг шалгаруулах болзолт уралдааны шилдэгүүдэд шагнал гардуулна. Утас: 9907-7897

11:30 цагт

  • Соёлын төв өргөөнд Онцгой байдлын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Утас: 9924-9813, 8824-9813, 8615-0069

 11:40 цагт

  • Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

12:00 цагт

  • "Ган зам" 20 дугаар сургуулиас "Өргөө" кино театр хүртэл Баянгол дүүргийн "100 өвлийн өвгөний парад” алхана. Утас: 9905-7870

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top