"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид болох УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нарын долоон гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан бичгийг түүнд өгөхөөр Төрийн ордон руу орсон боловч УИХ-ын даргын өрөө цоожтой байв. Тиймээс жагсагчид УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд шаардлагыг хүлээлгэж өгсөн.
Ц.Цолмон “Шаардлагыг хүлээж авлаа. Монголын төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Албан ёсоор удахгүй хариу өгнө. УИХ-ын дарга яг одоогоор өрөөндөө алга байна. Гэхдээ ордон дотор ажилтай байгаа. Хаалга онгорхой байсан. Энд УИХ-ын даргатай хамт ажилладаг туслах, бие хамгаалагч нар болон цэргийн хүмүүс байгаа” гэсэн хариулт өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай товч ярилцлаа. Тэрбээр “УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бид бүх боломжит аргаар тавьж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэв.

Сэтгэгдэл ( 7 )
энхболд чинь зөнөчихсөн юм бишүү таван настай хүүхэд шиг нуугдаж тоглоод инээдтэй байна шүү юуун хурал даргалах эрт зөнөдөг өвчин байдаг гэсэн өвчин тусчихаад хүнд байдалд орчихсон хүнийг огцор могцор гэж айлгаад байгаа юм биш үү түргэн дуудаж эмлэгт хэвтүүлээд дараагын даргаа сонгооч
С.Зориг ”Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн М.Энхболд яалт ч үгүй Монгол хүн биш юм байна даа
Бүгд зайл. Адилхан амьтадын төлөө Ард түмэн гэж хошгируулаал дараа нь хог дээр хаягддаг биздээ. Нээх мундаг мөнгө авцан хүмүүс дааран дааран тэнд очих хэрэг байхгүй
Бас 72цаг. Яасан 48цаг хуульд юу гэж байна!?Хуулиа уншаач маанагуудаа. Хуулиараа яваач тэнэгүүдээ!?шоу даад байх юм
Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо