Ерөнхийлөгч Х.Баттулга 18 настай гагнуурчин охин Э.Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагнал гардууллаа.
Ерөнхийлөгч өнөөдөр /2018.12.27/ гаргасан зарлигтаа: “Мэргэжлийн боловсрол, ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, залуу үеийг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэлд уриалж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд Шилдэг залуу ажилчинд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо” гэсэн байна.

Ерөнхийлөгч шагнал гардуулсны дараа хэлэхдээ “Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна.
Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залуучууддаа уриаллаа.

Сэтгэгдэл ( 21 )
Хэн бүхний хийж чадаагүй зүйлийг хийж чадсанаараа тэр энэ шагналыг авсан. Энэ гоочлоод байгаа хүмүүс битгий улс төржөөд бай за.
haha ulsad negch jil ajilj uzeegui collejiin ohin shildeg bolchihson jonhuu jenkoogiin hiij chadah gants zuil bol ene uuriiguu reklamdsan songuuldn oroltson uuriiguu shataagch Erdene gej erguu maliin ohin gene enen ger buleeree amar hylbaraar amirdraad surchihsan parziituud yum da
Нүдээ олсон шагнал гэж энийг хэлдэггүй байх сургуулиа төгсөөгүй ажил хийдэггүй хүн ямар шалгуураар шилдэг ажилтан болчихвоо сошилоор хэд өөрийгөө рекламдаал шилдэг болчихдог бол амар юм байна аав гэж шантаажчин нөхөр өөрийгөө шатаагаад байсан жэнкогийн сонгуулийн сурталчилгаанд явж өгснийй хариу л байх да баттулгач нэг иймэрхүүл хүн дэ
Myndag.
Ажил олгогч нарын холбоо: -Монгол залуусыг ажиллуулснаас гахай хариулсан нь дээр. Гахай бол үржээд, бүдүүрээд хэд дахин илүү өгөөж өө өгнө. Харин Монгол залуучууд мөнгөгүй, ядуу мөртлөө л ажил хийхгүй ажил олгогчоо гол гаргадаг мурьдаг, хулгай хийдэг, худлаа ярьдаг, өвчин тусамхай, нойр ихтэй, мах их иддэг, архи их уудаг, энэ тэнд их олон хүүхэдтэй, хиртэй юм байж том том юм их ярьдаг, хөдөлмөрлөхгүйгээр тухтай бүс ээ бий болгохыг оролддог... Заза ойлгомжтой Хятад ажилтан хамгийн сайн нь ЗААА!
Хулхи диплом олгодог ДС-иудийг цөөлөх хэрэгтэй
30000 hun jagsaal hiij enhboldiig ogtsruulah chaardla tavij baihad erenhiilugch haana baigaad bgaa ym be
ajil olgogchid chin oorsdoo archaagui yuch medehgui baigaag haruulaad baina, mergejliin ajilchin chin ter baiguullaguud chin oorsdoo hymyysee ajil deer ni belddeg gedgiig oilgohgui baigaagiin shaltgaan,,,ternees bish zarim mergejlees busad ni zaaval surguulid surdag bish shyydee mergejliin ajliig chin,,,gadnii ornuud shuud ajildaa avaad l surgaad avdag um baina lee shyydee !!! ohind bayar hyrgie iim zaluus olon garaasai
Шагнах урамшуулах ёстой хүнээ зөв олжээ
Ёстой нүдээ олсон шагнал байна
хөөрхөн мундаг охин
yamar hoorhon ohin be haraall baimaar hehe
Гагнуурчин хүн жинхэнэ бүтээгч, зөв байна. Залуучуудыг дэмжих хэрэгтэй.
Баттулгын ажил дань сошиалаар явах юм. Улс орны ажил чинь хууль ёс, дүрэм журам, уламжлалт зүйлсээр явдаг юм шүү дээ, энэ нөхөр ойлгоосой оо