МҮЭ цалин хөлс нэмэгдүүлэхэд Засгийн газрыг шаардаж ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны удирдлагууд цалин хөлс, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлаар өөрийн байранд мэдээлэл хийлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах зэрэг найман зүйлээр Засгийн газрыг шаардаж ажиллахаар болжээ.

Тодруулбал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь, нийтдээ таван хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах асуудлыг хөндөж ярилцах аж. Түүнчлэн орон нутгийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд, шинжлэх ухааны байгууллагуудын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ гэв.

2019 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн албан хаагчдын цалинг 20-иос доошгүй хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тэд мөн хүргүүлжээ. Шатахууны үнийн зохицуулалт хийх, хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлыг ч хөндсөн аж.

“Бид Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч Засгийн газар, УИХ-ын нэгдмэл байдал асуудалтай байгаа тул хэрэгжүүлэх боломж бүрдэхгүй байна гэж хариулж байгаа. Тиймээс хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Засгийн газраас шаардан ажиллана” гэж МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярилаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 5.1 хувь, 2018 оны III улирлын байдлаар 6.4 хувиар өсч, эдийн засаг огцом сайжирч байгаа боловч гурван хүн тутмын нэг нь ядуу буюу 1.0 сая гаруй иргэн ядууралд өртсөн, ажилгүйдлийн түвшин төдийлөн буураагүй ба 2018 оны III улирлын байдлаар 6.9 хувьтай байна.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт өнгөрсөн аравдугаар сараас хойш хэд, хэдэн удаа шаардлага хүргүүлсэн ч асуудлыг шийдвэрлэхгүй байгаа ажээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAGSH(66.181.176.52) 2025 оны 03 сарын 13

Yuo yasan calin, daatgal maatgal mantai hamgiin tvrvvnd niigemdee shudarga yos togtoohiin tuluu temceld negdee! Daraa ni calin huls, daatgalaa yaray! Bidend hamgiin chuhsl ni eh oron gazar shoroo heregtei baina. Olon tvmen mini iim chuhal cag ved MVE- iin AMGALANBAATAR temcliig saarmagjuulah surug bazaa hiij buid BID ERS DURGVICEJ BAINA.

1  |  0
зочин(202.9.42.24) 2025 оны 03 сарын 13

Бинзен 50төг-өөр буурчээ.цалин 50төг-өөр нэмчээд нэмсэн гэх вэ дээ.яанаа.эдний өмнөөс ичих юм

1  |  0
ард иргэд(202.9.42.235) 2025 оны 03 сарын 13

ҮЭ ГЭЖ ГАЖ ДОНТОЙ ХҮМҮҮС ХАРААД БАЙХАД МИ ГӨЛӨГЫН СУГАНЫ ҮС НҮҮД БОЛОЛТОЙ???? МОНГОЛЧУУД БҮХ НИЙТЭЭРЭЭ ЖАГСАЖ БАЙХАД ЭДНЫГ ТООДОГ ХЭН БАЙХАВ ДЭЭ???? МҮЭээс ажилчид төрын албан хаагчид бүгд гарах хэрэгтэй?????????????

1  |  0
Top