АУДИТ: ЗГХЭГ аудитын албан шаардлагыг 100 хувь биелүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

Үндэсний аудитьн газраас яамдын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнг нээлттэй танилцуулж байгаа. Энэ удаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний төсвийн санхүүд хийсэн тайланг танилцуулжээ. Аудитад төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч 2, төрийн өмчит компани 5 нийт 8 байгууллага хамрагдаж, нэг төлбөрийн акт, нэг албан шаардлага, 19 зөвлөмжийн биeлэлтийг үнэлсэн байна. Ингэхдээ зөвлөмжийн биелэлтийг нэгтгэлээр 92.4 хувийн хэрэгжилттэй гэж үнэлжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад санхүүгийн тайлангийн аудитаар 19 зөвлөмж өгөгдсөнөөс 73.7 хувь буюу 14 зөвлөмж бүрэн хэрэгжиж, 5 зөвлөмж хэрэгжих шатандаа байгаа аж.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 94.6 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлснээс 94.6 сая төгрөгийн гүйцэтгэл гарч, албан шаардлагын биелэлт 100.0 хувийн хэрэгжилттэйгээр үнэлжээ. Мөн Засгийн газрын амралт үйлчилгээний цогцолборт 1.4 сая төгрөгийн төлбөрийн акт хүргүүлснээс биелэлт 100 хувь хэрэгжсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.9.90.53) 2025 оны 03 сарын 13

Больж үзээрэй. Шинэ МАНАН-гийн эхлэл, шинэ бөгс долоогчдийн үе эхэлж дээ.

1  |  0
Top