Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр (2018.12.25) 11:12 цагт иржээ. Дуудлага хүлээн авсан даруйд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 11:20 цагт очиж, 20 минутад галыг унтраажээ. Харамсалтай нь, галын улмаас иргэн С /69 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Ү /5 настай, эрэгтэй/ нар нас барсан байна.
Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр (2018.12.25) мэдээлэл хийж, ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгснийг дахин сануулъя!
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2018 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3826 удаа гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 77 хүн галын улиаас амь насаа алдсан байна. Үүний 33 нь том хүн, 44 нь хүүхэд байжээ. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )