Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

 

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно. Тооллогын бэлтгэл ажил, зохион байгуулалтыг Улсын комиссын гишүүдэд шуурхай танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн уулзалт өчигдөр (2018.12.25) болжээ.

Уулзалтаар Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого, Байшин орон сууцны тооллогын зохион байгуулалт, онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулж тооллогын асуулгын хуудастай холбоотой зарим тодруулга, саналуудыг хэлэлцсэн байна.

Уулзалтад Ерөнхий сайдын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, БХБЯ, БХЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ГХЯ, УУХҮЯ, ЭХЯ, ЭМЯ-ны төлөөлөл оролцжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top