МЭДЭГДЭЛ: АНУ-д ажиллахад зуучлах зөвшөөрөл авсан нэг ч байгууллага байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

 

АНУ-д хөдөлмөр эрхлэхэд зуучлах тухай зарууд цахим орчинд олон гарах болжээ. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Ямар ч байгууллагад зөвшөөрөл өгөөгүй" гэдгийг албан ёсоор мэдэгдэж, иргэдийг ийм төрлийн зар, мэдээлэлд хуурталгүй, сэрэмжтэй хандахыг анхаарууллаа.

Мэдэгдэлд,

"Америкийн Нэгдсэн Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг бүртгэх, зуучлалын гэрээ байгуулахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зөвшөөрөгдсөн мэтээр бичиж, яамны нэрийг ашиглан, иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, зуучлалын хураамж авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна. Тус яамнаас өнөөдрийн (2018.12.25) байдлаар Монгол Улсын иргэдийг АНУ-д хөдөлмөр эрхлүүлэхээр нэг ч аж ахуйн нэгжийн байгууллага тусгай зөвшөөрөл аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн АНУ-тай ажиллах хүчний асуудлаар албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдээгүй болно.Та бүхэн нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа баталгаагүй зар, бүртгэлээс болгоомжлон зуучлалын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гарвал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна" гэжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат(202.126.89.11) 2025 оны 03 сарын 13

интернэтээр ч бүртгэл явж бна.тэр тэнгис кино театрийн хажуу урд виктори центер гэж бна тэнд бүртгэж бна.ямар учиртай бүртгэл ямар хүн явуулахаа ч өөрснаө сайн мэдэхгүй мөртлөө учиргүй л ирсэн хүн бүгдийг бүртгээд бна лээ шэй.е англилалийн жллооч ч гэнэ үү.үүнийг майн шалгаад учрийг нь олоод өгөөчээ.

1  |  0
Top