“Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа автобус үнэгүй үйлчилнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна.

Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.


Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуцүү(66.181.161.86) 2025 оны 03 сарын 13

Хийх гэхээр нэг муу хэлүүлэх хийхгүй гэхээр бас загнуулаад төрийн хүмүүс гэж хэцүү юм даа зайлуул

1  |  0
Овчин ба ядуус(103.26.194.80) 2025 оны 03 сарын 13

Хотын захиргаа монго идэх нэг арга Болиоч хулгайч нараа !!! Овчин их байхад цалин бага Улс тор тогтворгуй бна Энэ монгоо ядуу хумууст зориул

1  |  0
Зочин(202.179.25.248) 2025 оны 03 сарын 13

Өмхий хар утаанд юун цэнгүүн бэ, ард түмний тархийг угааж сатааруулахаа боль.

1  |  0
Ard tumen(103.26.194.170) 2025 оны 03 сарын 13

Өр өвчин авилгалд дөрлүүлчихээд байж юун баяр цэнгэл үнэгүй автобус вэ. Тарган цатгалан идсэн ууснаараа та нар минь л нарги цэнгэ. Цагаан сараа яая гэж байна

1  |  0
Монгол(202.9.43.121) 2025 оны 03 сарын 13

Юун баярлаж цэнгэх вэ хар утааны асуудлаа шийдэхгүй байж өвөл утаа зун нь өмхий түгжирэл гээд шийдэж чалаагүй ажлууд дүүрэн байхад УБ хотод баярын цэнгүүн хийх ажлаа зогсооцгооё хотын захиргаа ажлаа хийл дээ Яг ямар гавьяатай гэж баярын цэнгүүн бэ мөнгө цохих тэнэг ажлаа одоо болилдоо хотоо сайхан болгоцгоочихоод баярлал даа ичих булчирхай байна зохион байгуулагчидаа

1  |  0
Top