АТГ: Д.Дорлигжавт 4 сая ам.доллар өгсөн Т.Ганболд гадаадад гарсан

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

 

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж, ажлаа тайлагнадаг. Өнөөдөр (2018.12.25) тус газрын “Олон нийтийн төв”-д ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хурлын эхэнд 2018 оны арванхоёрдугаар сард шийдэгдсэн хавтаст хэргүүдийн болон  шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэл бага хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. Арванхоёрдугаар сард авлигаас сэргийлэх өдрүүд болж, тус газраас олон хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулсан байна.


"СТАНДАРТ" БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУССАН

АТГ-ын ажилтнууд ажлын тайлан мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ЖДҮХС-тай холбогдуулан хэдэн гишүүнийг шалгаж байгаа вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд АТГ-т ирж мэдүүлэг өгч байгаа. Нэлээд хэдэн гишүүн бий. Тоог нь хэлэх боломжгүй. Зээл авахад нөлөөлөл байсан эсэх талаар мэдүүлэг авч байгаа. 

-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авлигад өгөхөөр бэлтгэсэн байх магадлалтай 1.3 сая ам.долларыг хятадуудад буцааж өгсөн гэсэн мэдээлэл гарсан?

-1.3 сая ам.долларыг буцааж өгөөгүй. Хэрэг шалгагдаж дуусаагүй байхад мөнгийг өгнө  гэсэн зүйл байхгүй.

-“Стандарт” банкинд "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаалсан  хэрэг ямар шатанд байна вэ?

-“Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөө маргаашгүй прокурорт шилжүүлнэ.

-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй мэдээлэл гарсан. Шалгаж байгаа юу?

-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын авлига авсан тухай хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжин мэдээлэгдсэн. Д.Дорлигжавт дөрвөн сая доллар өгсөн гэх хүн нь гадаад гараад явсан учраас хүлээгдэж байна.

ШУУД ҮЗЭХ:


Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.31.42) 2025 оны 03 сарын 13

АТГ арай л удаан,арга барил арай л болхи юм болов уу? Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ асар удаан, тэгж тэгж чимээгүй болгоод дардаг газар шиг л санагдаад байгаа юм даа. Ойлгомжтой насаараа төрд ажилладаг төсвийн цалинтай хүмүүсийн хөрөнгө, орлогыг тулгах баталгаажуулах тийм л хэцүү байх нь дээ. Нэг хэсэг нь дарагдаж байгаа байх даа.

1  |  0
Зочин (150.129.140.139) 2025 оны 03 сарын 13

Ганболд тийм жудаггүй залуу биш байхаа. Харин Дорлигжав т нь худал хуурмаг, хулгай дээрэм, хэлмэгдүүлэлт нтр бол өт хорхой шиг байгаа дөө.

1  |  0
иргэн(202.131.227.82) 2025 оны 03 сарын 13

Ганболд худлаа ярьж, хүн гөрдөж гөрдөж өөрөө оргоод алга боллоо доо.

1  |  0
Zochin(64.119.17.239) 2025 оны 03 сарын 13

Ichsen hun khun alna gegcheer ene hun uuriinhuu hiisen hergees aigaad hil garaad alga bolson bna sh dee.

1  |  0
Zochin(64.119.17.239) 2025 оны 03 сарын 13

Ene Ganbold gej zaluu yamar business hiiheeree iim ikh mungutui bol Altan Dornod mongoliig 23 say !!!! $-r avdag bnaa. Ene hunii mungunii ekh uusveriig shalgah heregtei.

1  |  0
Дурак(202.9.43.90) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав элбэгээ 2 тэр үед олон сайхан залуучуудыг хорьж гүтгэж 1 саяас дээш доллар авч суллаж бсн нь үнэншдэ. Энэ увсынхнаас гарахгүй зан гэж бхгүй. Хөгшин зөнөг худалчаараа алдартай нямдорж нь улсаа хужаа нарт тагнуул хийж бсн чинь бас нэг увсын хүүхэн 4 жилийн өмнө тайванд тагнуулын мэдээлэл өгсөн хэргээр ял авсан. Дорлигжав бол аймшгийн их мөнгө идэж хулгайлсан гок ын дарга бхдаа хамгийн их идсэн дарга бсн шүү!!! . Үр хүүхдэд эцэг эхийн нүгэл их очдог шүү хүмүүсээ болгоомжлох хэрэгтэй!!!

1  |  0
Зочин(66.181.179.108) 2025 оны 03 сарын 13

ТЭР ГАНБОЛД 30 САЯ ДОЛЛАРААР АЛТАН ДОРНОД КОМПАНИЙГ АВСАН ГЭСЭН . ТЭР МӨНГИЙГ ШАЛГААЧ. ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ ? ЯАЖ ОЛОО ВЭ ?

1  |  0
ссс(45.117.32.130) 2025 оны 03 сарын 13

Том үр дүн одоогоор алга. Дэндүү удаан байна. Том тусмаа тодорхой болгох эр зориг дутаад л байна даа

1  |  0
HARC IRGEN(66.181.176.52) 2025 оны 03 сарын 13

JDV- BOL ENGIIN HEREG AVSAN EZENTEI BUCAAGAAD AVCHIHAJ BOLNO. VNEHEER ULSDAA HEREGTEI ZVIL HIIJ BAIGAA BOL. JINHENE TOM GARIIN HULGAICHUUDTAIGAA SAIN TEMCEH HEREGTEI. JDV NERIIN CAANA TOM GARIIHAN BOOJ VHEH GEED AMI NI TEMCEED BAIGAA HARAGDAAD BAINA. KINON DEER ENE YAHAV CAAD EZNII NI GEJ SUHBAATAR HELDEG BIZ DEE!!!

1  |  0
БИ САЙН ЭР(66.181.169.66) 2025 оны 03 сарын 13

Манай АТГ ийн гарууд тодорхой төрлийн л гэмт хэргийг л судалдаг судлаач нар уу үгүй юу ард түмэн юу гэж бодож байна.

1  |  0
(172.56.42.212) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaich nar diildehguinedee ard tumen mini yanadaa.

1  |  0
Иргэн(203.91.119.90) 2025 оны 03 сарын 13

АТГ харинч ажлаа хийгээд л байнашдээ?! ЖДҮ-чдэд л таалагдахгүй байгаа болохоос?!...

1  |  0
Top