Улсын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэг гарц нь хувийн эмнэлгүүдийн дэмжлэгийг авах юм. Төрөөс Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн эмнэлгүүдэд иргэдэд үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг тооцож олгох шийдвэр гаргасан байдаг. Энэ дагуу нийслэлийн хэмжээнд 169 хувийн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр 10 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг аж. Тодруулбал, “Гранд мэд”, “Натул”, ”Ачтан”, “Номун”, “Мөнгөн гүүр” зэрэг нарийн мэс засал, оношлогоо хийдэг хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд нийтдээ нэг тэрбум төгрөг авдаг ажээ.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
уучилаарай хувийн эмнэлэг үүд даатгалаар огт үйлчилдэггүй шүү хүн бүр анхаар 35000 үзнэ гээд эмчид ороод зөвхөн 10 минут болох ттөлбөр эмч өөрөө юу ч мэдэхгүй өвчтөнөө бүх төрдийн томо гоаф,эхо рентген зураг авхуулна хэрэв тэр зураг үгүй бол оношлох тухай ойлглт мэдлэг огт бхгүй .Өвчний шинж тэмдэг бүр мэдэхгүй дээр нь эмчилгээ бүр ч алга ЭМНЭЛЭГТ зүгээр бизнес л явагдаж бн (СҮЛЖЭЭ)
Mungun guur emneleg eruul mendiin daatgaliin dewtereer uilchlehgui bainalee