Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хяналтыг сайжруулж, шаталсан арга хэмжээнүүд зохион байгуулж байна. 2017 онд зам тээврийн 85000 зөрчил, осол бүртгэгдэж байсан бол энэ тоо 2018 онд 21.5 хувиар буурчээ. Шинэ жилийн баярын өдрүүдэд замын ачаалал нэмэгдсэн бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн 100 сонсогч нэмэлтээр ажиллаж байгаа аж. 2018 оны арванхоёрдугаар сард замын хяналт, шалгалтыг идэвхжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 812 жолоочийг илрүүлж, арга хэмжээ авсан байна. Энэ нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурсан үзүүлэлт юм. Зам тээврийн осол зөрчил буурсан нь жолооч нар дүрмээ мөрддөг, баримталдаг болсонтой ч холбоотой гэнэ.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )