Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын санхүүгээс ямар зөрчил илэрсэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

 

АУДИТ: 8 байгууллагад  15.665.2  сая төгрөгийн зөрчил арилгах шаардлага хүргүүлжээ

Үндэсний аудитын газраас төрийн яамдад хийсэн аудитын санхүүгийн тайлангуудыг олон нийтэд нээлттэй танилцуулж эхлээд байгаа. Шалгалтын хүрээнд сайд нарын  багцад багагүй зөрчил, дутагдал илэрсэн тул тус газраас зөрчил арилгах акт өгч ажиллажээ. Энэ удаа Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүд хийсэн аудитын ээлжит тайланг танилцууллаа. Хоёр ч сайдын “нүүр” үзээд буй Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагуудын санхүүд ямар зөрчил илэрснийг харуулъя.

Зам, тээврийн хөгжлийн  сайдын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 137.716.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлан, алдааны залруулгатай холбоотой 113,192.9 сая алдаа, зөрчлийг залруулжээ. Мөн 1.203.2 сая төгрөгийн долоон төлбөрийн акт тогтоож, 15.665.2 сая төгрөгийн 18 албан шаардлага, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар холбогдох албан тушаалтанд 7.654.5 сая төгрөгийн 90 зөвлөмж хүргүүлсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа байгууллагуудын 63 санхүүгийн тайлангаас 45 санхүүгийн тайланд аудитын дүгнэлт өгсөн аж. Төсөл, сан, зардлын дансны 14 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, санхүүгийн нэг тайланд итгэл үзүүлсэн бол гурван төслийн санхүүгийн тайлан аудитад хамрагдаагүй байна. Үүнээс 42 санхүүгийн тайлан зөрчилгүй, санхүүгийн гурван тайлан хязгаарлалттай санал дүгнэлт авчээ. Аудитаар найман байгууллагад 15.665.2 сая төгрөгийн зөрчлийг арилгах 18 албан шаардлага хүргүүлснээс бүрэн хэрэгжсэн 1,962.7 сая, хэрэгжих шатандаа 13,647.8 сая, хэрэгжүүлээгүй 54.7 сая төгрөг, нийт 85.6 хувьтай дүгнэгджээ. Хэрэгжүүлээгүй болон хэрэгжих шатандаа байгаа албан шаардлагын биелэлтийг 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар үргэлжлүүлэн үнэлж, үр дүнг аудитын тайланд тусгахаар шийдвэрлэсэн байна.

ЖДҮХС-гийн журмыг батлаагүйгээс ЗӨВЛӨМЖ хэрэгжээгүй гэв

Үндэсний аудитын газраас Сангийн сайдын санхүүгийн тайланд аудит хийснээ мөн танилцуулжээ. Сангийн сайдын асуудал эрхлэх хүрээний төсөвт байгууллага зургаа, төрийн өмчит аж ахуйн нэгж гурав, Засгийн газрын тусгай сан  нэг нийт 10 байгууллагад зургаан албан шаардлага, 33 зөвлөмжийн биeлэлтийг үнэлж холбогдох баримтыг шалгасан байна.

Зөвлөмжийн биелэлтийг 75.2 хувийн хэрэгжилттэйгээр үнэлжээ. Сангийн сайдын эрхлэх хүрээний байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн  33 зөвлөмжийн 54.5 хувь буюу 18 зөвлөмж бүрэн хэрэгжиж, 13 зөвлөмж хэрэгжих шатандаа, огт хэрэгжээгүй хоёр зөвлөмж байна.

Аудитаар гурван байгууллагад 72.8 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлснээс 72.8 сая төгрөгийн гүйцэтгэл гарч, мөнгөн дүнгүй өгсөн албан шаардлагын биелэлт 30.0 хувийн хэрэгжилттэйгээр үнэлэгдсэн байна. 

Сүүлийн өдрүүдэд анхаарлын төв дэх сэдэв болж, салбарын сайд нь албан тушаалаа өгсөн, УИХ-ын зарим гишүүний холбогдсон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал ч Аудитын шалгалтын үеэр хөндөгдсөн байна. Тухайлбал, ”Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  давхар батлан даахтай холбогдсон журмыг Засгийн газар батлаагүй, Санхүүгийн зохицуулах хороо Эрсдэлийн сангийн журамд шинэчилсэн өөрчлөлт хийгээгүй зэрэг дээд шатны байгууллагын шийдвэр гараагүйгээс аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж хэрэгжээгүй байна" гэж үзжээ. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.84.13.118) 2025 оны 03 сарын 13

Zamaa neg hulhidahgui barichihaach.

1  |  0
Mongol huuligui b(115.171.244.105) 2025 оны 03 сарын 13

Zov sh dee.Huuli duremgui eronhii saidtai baigaagiin l ilerel. Hurelsuh juram batlaaguid gaihah hereggui ee Iim baidlaar tatvar tologchdiin mongoor goe nertei sang ard tumnii nereer baiguulj oorsodoo avdag sh dee

1  |  0
Mongol huuligui b(115.171.244.105) 2025 оны 03 сарын 13

Zov sh dee.Huuli duremgui eronhii saidtai baigaagiin l ilerel. Hurelsuh juram batlaaguid gaihah hereggui ee Iim baidlaar tatvar tologchdiin mongoor goe nertei sang ard tumnii nereer baiguulj oorsodoo avdag sh dee

1  |  0
Mongol huuligui b(115.171.244.105) 2025 оны 03 сарын 13

Zov sh dee.Huuli duremgui eronhii saidtai baigaagiin l ilerel. Hurelsuh juram batlaaguid gaihah hereggui ee Iim baidlaar tatvar tologchdiin mongoor goe nertei sang ard tumnii nereer baiguulj oorsodoo avdag sh dee

1  |  0
Top