Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн статистикийн мэдээллийг Олон улсын жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгаагаар тогтмол улирал, жилээр тооцон, зарладаг болсон. Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран Монгол Улсад мөрдөгдөж буй “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг Ажиллах хүчний судалгааны асуулга, зааврын хамт шинэчлэн боловсруулж, 2019 оны 1 сараас эхлэн мөрдлөг болгохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор сар бүр явуулдаг “Ажиллах хүчний судалгаа”, “Өрхийн, нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаачдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймаг, нийслэлийн судалгааны багийн 25 ахлагч, 93 судлаач, нийт 118 хүн хамрагдаж байгаа бөгөөд сургалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )