Увс аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс аймгийн төвийн хүнсний захад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Улаанбаатар хотод “Гуна хонгор” ХХК-нд үйлдвэрлэсэн хаягтай ч үйлдвэрлэсэн он,саргүй, хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөж зарж байсан нь илэрсэн аж. Мөн аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэгдсэн бялуу он, сар бичигдээгүй, цагаан будааны уутанд элсэн чихэр савласан. Багцалсан бэлгэнд хугацаа дууссан “Контек” жигнэмэг боосон, лаазтай нөөшилсөн бүтээгдэхүүнийг хөлдсөн байдалтайгаар худалдаалж байсныг илрүүлсэн аж. Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар шошгын зөрчилтэй 100 гаруй ширхэг чацарганы шүүсийг буцаан татуулж, хэрэглээний хугацаа дууссан 31 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ.
Д.ДАМДИН

Сэтгэгдэл ( 0 )