Мал хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 22

Орон нутгийн замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас нэг адуу, Ѳндѳрширээт сумын нутгаас  дөрвөн адуу  хулгайлан  нядалж, махыг нь шулж авч явсныг илрүүлжээ. Мөн  энэ сарын 20-ны Баянцогт сумын нутгаас бусдын дөрвөн үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас бусдын 13 адууг хулгайлан амьдаар нь тээвэрлэн явсан хэргийг илрүүлсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top