Д.Дорлигжав нэр төрөө сэргээлгэж,Т.Ганболдоос 4 сая доллар НЭХЭМЖИЛНЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 22

Х.Тэмүүжингийн учир битүүлэг жиргээний УЧИГ

Өдгөөгөөс дөрвөн жил орчмын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт хаяглан өөрийн цахим хуудаснаа дөрвөн сая америк долларын гүйлгээний баримт дэлгэсэн.  Ингэхдээ “Хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ”  гэж бичсэн байсан юм. Хэн авлига, өгсөн авсан нь тодорхой бус ч маш их хэмжээний мөнгөний тоо нь олны анхаарлыг татаж байлаа.

Тухайн үед Х.Тэмүүжин ч өөрөө чинээлэг хурандаа нартай дайн зарлаж, багагүй хэл амтай байсан үе нь. Х.Тэмүүжингийн дараа Хууль зүйн сайдаар Д.Дорлигжав очсон. Саяхнаас Х.Тэмүүжингийн учир битүүлэг жиргээний учир тайлагдав. Тэр нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “ТВ 25” телевизийн “Ам нээвэл” ярилцлагад оролцохдоо “Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд дөрвөн сая америк доллар шилжүүлсэн нь үнэн” гэж мэдэгдсэнтэй холбогдоно.  Х.Тэмүүжингийн жиргээний учиг энд тайлагдлаа.

Д.Дорлигжав АТГ-т байцаалт өгөв

 Эл ярилцлагаас хойш Д.Дорлигжав олны анхааралд өртлөө. Хууль хяналтынхан хэрхэн хандах болов гэдгийг битүүхэндээ тандсан ч байх. Прокурорын байгууллагад Д.Дорлигжавыг саатуулах санал хүргүүлэхээр болжээ гэсэн утга бүхий мэдээллүүд цахим сайтуудаар гарч эхэлсэн. Гэхдээ түүнийг баривчилж хориогүй.  Б.Жаргалмаагийн ярилцлагаас татгалзсан шалтгаанаа хуулийн байгууллагынхан “Та  ойрын үед хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд хэрэггүй байх. Бид бүхэн ажлаа явуулмаар байна. Ойлгож байгаа биз дээ” гэсэн учраас хүлээж байсан гэлээ.  Гэвч 2018 оны 12 дугаар сарын 21-ний Баасан гарагт   Д.Дорлигжав “Ийгл” телевизийн шууд нэвтрүүлэгт орж, өөрийн байр суурийг илэрхийллээ.

4 сая долларын 2 баримтын УЧИГ

ОХУ-ын иргэн Паушокийн “Алтан Дорнод Монгол” компанийг Д.Дорлигжавын дүү Д.Баатар нар авахаар болж 2 сая доллар урьдчилгаа болгон шилжүүлжээ.

Гэтэл “Голомт” банк   бэлэн мөнгөөр авах хүн олдсон гэснээр Т.Ганболд Дорлигжавын дүүгийнх нь данс уруу хоёр сая доллар шилжүүлсэн. Дараа нь,  Д.Баатарын “Рекат Монгол” компанийн данс руу хоёр сая ам.долларыг шилжүүлсэн байсныг тус компанийнхан хөөцөлдөөд учрыг нь тодруулахад Т.Ганболд андуураад хоёр сая доллар шилжүүлж буцааж авсан болж таарчээ. Д.Дорлигжавын хэлснээр Т.Ганболдын үзүүлээд яваад байгаа дөрвөн сая долларын хоёр баримтын учиг ийм болж таарлаа.

Д.Дорлигжав:Т.Ганболд сайн дүү чинь болоё гэсэн

Хууль зүйн, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. “Т.Ганболд намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болоё гэх мэтээр ярьсан. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан хүн юм билээ” гэсэн тайлбарыг прокурор асан хэллээ. Ганболдыг хууль хяналтын байгууллагад өгч хоёр гараа өргөж бууж өгтөл нь тэмцэхээр шийджээ. Нэр төрөө дөрвөн сая доллараар  үнэлнэ гэсэн юм. Харамсалтай нь, Ганболдын хаана амьдардаг нь мэдэгдэхгүй, гэрийн хаяг нь олдохгүй байгаа гэнэ. Ийнхүү хэвлэл мэдээллээр нэгнийгээ дуэлд дуудсан Д.Дорлигжав, Т.Ганболд нарын уулзах цэг нь шүүх болж таарах бололтой.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 51 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэнийг бичигч(202.126.89.151) 2025 оны 03 сарын 13

Малын санитар мэргэжилтэй хүн Монголыг олон жилийн турш дээрэмдэж байжээ. Гэхдээ шунал нь шулам болжээ. Элбэгдорж нь зүгээр сугараад, уснаас хуурай гарч чадах бол уу? Чадахгүй дээ, үйлийн үрийн хуулиуд аймшигтайгаар үйлчилнэ. Ер нь бол Элбэгдорж, Дорлигжав 2-ын шуналыг гайхавч баршгүй. Социализмийн үед өсөж өндийгөөд капитализм руу орсон ”улс төрчид” ийм аймшигтай байдаг ажээ.

1  |  0
Ard tumen(103.26.193.76) 2025 оны 03 сарын 13

Add tumnii horongiig shaagaad l bayjaad l ain.Dorligoo tsalingaaraa Ch hurehgui sh Dee.Erdenetees shaasan mongo bi bas l altan dornodiig avah sanaatai bj Ard tumen mini bosood horongiig ni huraay

1  |  0
zochin(203.91.119.90) 2025 оны 03 сарын 13

хухай дөрвөд

1  |  0
зочин(203.91.112.137) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү дээ . Улс төрч хүн прокурор болоод л Нүхтэт хотхон барьж ах дүүсээрээ тансаглаад л Дүү нартаа байр байшин авч өгөөд л төрийн албанд оруулаад л мундаг бизнесмен гэхүү дээ эсвэл мундаг авилгач гэх үү эсвэл мундаг луйварчин гэхүү дээ.

1  |  0
123456789(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

axiad Ganboldoos saya sayar dollar avax ni dee ovoo gar yumaa

1  |  0
trtr(66.181.177.174) 2025 оны 03 сарын 13

dorligjaviin ner tur 4 mungu hureh uu? tuunii ajiliin ur dun odoo il tod haragdaad bna.

1  |  0
хэлэх үг алга даа(122.201.20.190) 2025 оны 03 сарын 13

Сийрэг толгой, дахиад 2 сая $ хууль хяналтынхантайгаа нийлж авах нь

1  |  0
Зочин(103.26.193.234) 2025 оны 03 сарын 13

ДОРЛИГОО ЧИ ТИЙМ ШУДАРГА, ЦЭВЭР ХҮН ҮҮ... ЭЛБЭГЭЭ ТА ХОЁР БОЛ АДИЛДАА АДИЛ. ГОДИЛДОЛ ГОДИЛ НОВШНУУД ГЭДГИЙГ БҮР ХҮМҮҮС МЭДНЭ.. ЯАЖ Ч НУУСАН ТОДОРХОЙ ШҮҮ... ЧИНИЙ ОХИНЫ ҮХЭЛ НОТЛОНО... ХАЙРАН ОХИНЫХОО ТОЛГОЙГ ЧИНИЙ БУЗАР БУЛАЙ ЗАЛГИСАН ШҮҮ... МЭДЭЖ АВ...

1  |  0
Ямар хэцуу хорвоовдэ(103.229.121.92) 2025 оны 03 сарын 13

Терийн том Албан ендер Албан тушаалд олон жил болсон ч буруу замаар будаа тээсэн буруу зам мерее бусадлуу чихэнд суржанка, хууль цаазаар далайлгасан байж болох л талтай. Наад нехер ч гэсэн зугээр л байх гэж, шалгавал нягтлах л хэрэгтэй! Ямар нэр болоод тийм ендер унээр сэргээдэг юм? ШУНАЛ нь хэтэрч байгаа юм бишуу? Хэн дуртай дарга нар аль нэг бизнес эрхлэгчийг, Хэн нэгэн ардыг дарамталж, шахах, нэр телее сэргээх нэрээр орон шоронд хийж болдог жишиг тогтоод байна уу?...

1  |  0
gulug(202.9.42.41) 2025 оны 03 сарын 13

yamar shunaltai hulgaich be,40n minga bailgui de,tertei tergui ner hundgui btson neriig yunch unetei sergeedeg yumb de,ard tumen chii ner yamarch bsan chamd odoo itgehgui lalar mine,

1  |  0
Тор(37.174.237.43) 2025 оны 03 сарын 13

Энэ новшнууд ард тумнээрээ унэхээр сайхан тоглож чадаж бна шуу.Эд нарыг нэг сайн шударгаар шалгах юмсан.Даанч бугд хуйвалдаастай новшнууд байгаа юм

1  |  0
Zochin(66.181.180.12) 2025 оны 03 сарын 13

Mun ch olon deeremiin hereg ilernee ..dunguj ehlej baina....tun udahgui. M.Enhboldiig unagaj avaad shuuh huchnii baiguullaguudiin garhiin ni soliod l shuudarnadaa. Ard tumnii nuruu teniinee .....

1  |  0
123(202.179.24.226) 2025 оны 03 сарын 13

ene Do pizdaagiin ohin ni gej surguuli d surdaggui ariljaa naimaa ch hiideggui baisan gar baahan dansandaa mungutei gadaadaar tenej yavaad uhee biz dee

1  |  0
zochin(59.153.112.179) 2025 оны 03 сарын 13

Boloogvi Dorilogjavaa tsag n boloogvi odoo dandaa tseregvvd pokurort bn udahgvi soliogdono teheer shvvhed uguurei

1  |  0
Зочин(103.26.194.219) 2025 оны 03 сарын 13

Дүү чинь яасан ч их дойлууртай юм. Яахаараа дойлуураа сая саяар нь данс эндүүрч хийгээд хийлгээд байдаг юм. Эрдэнэ мэт ах дүүгийн барилдлагаа гэж гоё юм өө.

1  |  0
zochin(202.179.25.103) 2025 оны 03 сарын 13

ямарч хүн 2 сая доллар байтугай ,2 сая төгрөгийг андуурч хийгээд буцаагаад авахад мэдэхгүй сууж байна гэж байхгүй.2 сая долларын гүйлгээг банк бас тагнуул хянадаг юм

1  |  0
irgen(84.227.227.238) 2025 оны 03 сарын 13

yun 4 say d-r nehemjleh ve icheesee,,,,ooriigoo arai amerik orond baigaa gej bodoogui bizdee, harin hudlaa um bol shalguulna l bizdee

1  |  0
zochin(59.153.115.181) 2025 оны 03 сарын 13

Temuujin “Хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” gej bichsen yum chin nehemjilsen mungiig ni huvaaj tuluh boloh nee

1  |  0
Зочин(66.181.160.39) 2025 оны 03 сарын 13

Ганболд төмөрлөгийн үйлдвэрийн дарга байхдаа маш их луйвар хийсэн.Нэг л үйлдэл нь гэхэд:хаягдал төмөр өндөр үнээр тээврийн зардлыг нь төлж авна гэсэн зар тараагаад хөдөө аймгуудаас хаягдал төмөр тушаасан хүмүүсийг мөнгийг нь өгөхгүй хэдэн сараар удаагаад дараа өөрийн гар хөл болсон хүмүүстээ бэлэн мөнгө өгч төмөр тушаасан хүмүүсээс паданыг нь тал үнээр авч байсан.олон сар өдөрөөр гэр орноосоо хол мөнгө хүлээж цөхөрсөн хүмүүс аргагүй эрхэнд их алдахаас бага алд гэж бага үнээр паданаа өгч байсан.хол аймгуудаас ирсэн хүмүүс олон сар хүлээхэд хоол унд,байрлах байр гээд асар их зардлаар хохирсон

1  |  0
Иргэн(103.26.193.234) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГЭЭ > ДОРЛИГОО ХОЁР БОЛ ”ХОСОЛСОН ХУЛГАЙЧ” шүү...БУЗАР БУЛАЙ НЬ ХӨӨРХИЙ ҮР УДАМ ХОЙЧ ЕСӨН ҮЕД НЬ ГАЙ БОЛНО... ЭНЭ 2 НОВШ Ч УДАХГҮЙ ”ЧАД” ХИЙНЭ....

1  |  0
Мэдээлэлтэй хүн(12.219.129.12) 2025 оны 03 сарын 13

Хамар Ганболд зөвхөн ган бөмбөлгөөр 6.0 сая $ шаасан гар. Дэмбэрэлийн хүү Ирмүүний нэр дээр гэрээ байгуулаад хийсэн нь ердөө л 1 жишээ. Эрх мэдэлтэй болгон дээр очиж наалддаг, мөнгө хусдаг, асуудал гарвал маш хурдан урваж шарвадаг хогийн эр. Дорлигоо дээр өөрөө л очиж наалдаж, өмнөх хулгайнуудаа дарах гэж мөнгө амлаад дараа нь түүнийгээ мурьж байгаа нь энэ. Зи дээр очиж наалдаад босоо Ганбааг шороотой хутгасан хогийн шаар

1  |  0
ми(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

эвлүүлэг байх

1  |  0
Зочин(66.181.183.82) 2025 оны 03 сарын 13

Дорлигоог авлига авдаг гэж дуулж л байсан. Саяын ярилцлагыг үзээд бүр гутлаа. Ийм л худалч,луйварчин хүн гэж бодсонгүй ээ. Энэ хүн үзэгний үзүүрээр олон хүний амьдралыг шийдэж байсан гэж бодохоор аймшиг. Дорлигжав хүмүүсийг ,мал” гэж боддог юм шиг байгаа юм. Дэндүү худал авцалдаагүй зүйл ярих юм .

1  |  0
Дондог(66.181.179.139) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав аа ? анх гаальд хураагдсан 36 сая төгрөгний үнэтэй ноолуурыг Луйвардаж авснаа мартаа юу.1996 он Сана ?Хэвлэл ,мэдээллээр үгүй гэж яриач ? Новшоо Чадахгүй

1  |  0
ЗОЧИН(66.181.160.110) 2025 оны 03 сарын 13

энэ дорлигжав ,элбэгбалай,зөнөгүүл нар ёс зүйн хувьд ,орон байр ,малын хулгайчдаас ,100%доогуур бна шүү

1  |  0
ЗОЧИН(66.181.160.110) 2025 оны 03 сарын 13

чи өөрийгөө ямар аймаар үнэлж бна аа ,чи бол 4 цент хүрэхгүй бууны нохой шүү

1  |  0
Zochin(59.153.113.243) 2025 оны 03 сарын 13

Altandornodiin mongold tuluh tatvariig elbegdorj dorligjav baymbaa 3- ed badii ni hiisendee barigdanaa barigdana....

1  |  0
zochin(202.9.43.25) 2025 оны 03 сарын 13

сөрөг дайралт, дорлигоо больж үз

1  |  0
Uuuvs(202.9.42.58) 2025 оны 03 сарын 13

Lalariiin uvsiin hongiliin neg ni

1  |  0
зочин(202.9.44.160) 2025 оны 03 сарын 13

Дэмбэрэлээ хүүг чинь 22 настай юм гээд хэргээс чөлөөлсөн шүү Алтанхуягаа охиныг чинь мөн чөлөөлсөн шүү гэдгээ сануулав

1  |  0
Зочин(66.181.161.80) 2025 оны 03 сарын 13

Сайхан ч юм даа. Улайм цайм авлига авчихаад,одоо болохоор нэр төрөө сэргээлгих юм гэнэ. Андуураад 2 сая доллар шилжүүлсэн ч гэх шиг. Сайхан худал бурах юм даа.

1  |  0
zochin(150.129.143.80) 2025 оны 03 сарын 13

manay mongolchuud chini yachikhsan yum be? dandaa khardalt . us khonzon , negniigee doosh ni khiikh gesen khugiin zan, gutgeleg , odoo ter teneg nomtoybayar geji neg alia salbaday bayna , uneniig ni khelle geji gonginood l yawakh yum , er khun shig baytsgaagaach

1  |  0
хэрүүлч өвгөн(66.181.160.45) 2025 оны 03 сарын 13

Ёстой нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй юм байна, Дорлигжав дүү минь түүнийг олоод заргалдаад 4 сая доллараа эргүүлээд авчихаа хө.

1  |  0
Top