Улаанбаатар хотын агаарын бохирдол улам нэмэгдэж байна. Агаарын бохирдлоос иргэн өөрийгөө хамгаалах энгийн аргын нэг нь маск зүүх болоод байгаа юм. Улаанбаатар хотод зарим Шатахуун түгээх станцууд шатахуун авсан жолооч нартаа амны хаалт үнэгүй өгөөд эхэлжээ. Тухайлбал, “М-Ойл” компанийн салбар Шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлсэн жолооч нарт амны хаалт бэлэглэж байна. гаар цэвэршүүлэгч шүүлтүүртэй тоос, утааны хорноос хамгаалах амны хаалтны үнэ эрэлтээ дагаад тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Монголд “Wecan”, “Teсhno”, “Smart”, “Маскута”, “КN 95”, “Cambridge” маск эмийн сангууд, томоохон худалдааны төвүүдээр борлуулагдаж буй. Амны хаалтын үнэ чанараасаа шалтгаалан 3000-89000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )