Манай улсад бөөрний архаг дутагдалтай олон иргэн байдаг. Тэдэнд амьдрал бэлэглэдэг зүйл нь гемодиализийн эмчилгээ. Эл эмчилгээг диалазийн аппаратаар хийдэг. Улсын төв гуравдугаар эмнэлэгт Тайваниас оруулж ирсэн бөөрний 11 аппарат байдаг аж. Гэвч өдгөө эхнээсээ эвдэрч, заримынх нь эдэлгээний хугацаа нь дуусчээ. Тухайн эмнэлэгт бөөрний аппаратад тогтмол орж эмчлүүлдэг 60 гаруй иргэн байдаг. Хоёр аппарат нь эвдэрч, хоёр аппарат нь ашиглалтаас гараад байгаа учраас ачаалал нэмэгдсэн аж. Өмнө нь өвчтөнүүдээ өдөрт дөрвөн цагийн зайтайгаар хоёр ээлжээр оруулдаг байсан бол одоо гурван ээлжээр эмчилгээнд оруулдаг болсон байна. Эвдэрсэн хоёр аппаратаа тус эмнэлгийнхэн өөрсдөө засварлаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Бөөрний аппаратаар зөвхөн өвчтөнүүдэд биш төлөвлөгөөгүй эмчилгээ хийх тохиолдол гардаг байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас бөөрний дутагдалд орсон хүмүүсийг яаралтай оруулдаг ажээ.
Д.ДАМДИН

Сэтгэгдэл ( 4 )
Бие биенийхээ нэрийг хэлнэ үүБи яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсанБид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд$ 520,000 доллар,Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсонБи гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.Түүнтэ
eryyl mendiin yam yu hiij baigaa um be tegeed, zygeer l suj baih uu?!
засаад өгвөл яах бол