Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Камерын хяналтын төвийн нээлт өчигдөр (2018.12.21) боллоо. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн есөн хороог хариуцан ажилладаг тус хэлтэс нь Камерын хяналтын төвтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх ач холбогдол нь улам өндөрсөх юм. Шинээр суурилуулсан хяналтын камеруудыг өөр цэгт зөөвөрлөх, антенны чиглэлийг нь өөрчлөх боломжтой бөгөөд оптик шилэн кабельтай харьцуулахад өртөг хямд ухаалаг шийдэл ажээ. Тус хэлтсийн харьяалсан хэсэгт 2018 оны эхний 10 сарын байдлаар 1456 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна.
Д.ДАМДИН

Сэтгэгдэл ( 0 )