МИАТ-ийн БНСУ-ын СӨҮЛ-ээс Улаанбаатарын чиглэлд өнөөдрийн (2018.12.21) 12 цаг 56 минутад хөөрсөн ч Инчоны нисэх буудалд 14 цаг 36 минутад буцаж буужээ. Уг онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өдрийн 16.00 цагт газардах байсан ч замын дундаасаа ийнхүү буцсан аж. Эх сурвалж “Тус онгоцонд 245 хүн зорчиж явсан. Буцсан шалтгаан одоохондоо тодорхойгүй байна. Техникийн саатал гарсан тухай мэдээлсэн ” гэсэн юм. Улаанбаатараас хотоос нислэг үйлдэхдээ тус онгоц “ОМ301” дугаартай, харин Сөүлээс нисэхдээ “ОМ302” дугаартай гардаг юм байна. БНСУ-аас нислэг үйлдээд хоёр цаг орчим болсны дараа ийнхүү техникийн саатлын улмаас буцжээ. Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас гаргасан Залруулгад: Нисэх үед онгоцны дугуйны хаалт дутуу хаагдсан гэрлэн дохио ассан тул буцаж буугаад сэлбэж янзласан. Одоо 19:00 цагаас ниснэ. Утаа, угаар гараагүй. Ослын буулт хийгээгүй” гэсэн байна.
Д.ДАМДИН

Сэтгэгдэл ( 1 )
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛ ЦАЛГАРДАЖ БАЙНА ЭНЭ АСУУДАЛ ҮҮСГЭЭГҮЙ Ч АЖЛЫН ХАРИУЦЛАГА ШАЛГАЛТ ХЯНАЛТАА САЙЖРУУЛАА Л ГЭСЭН ЯМАР НЭГЭН ДОХИО ӨГӨӨД БАЙНА ЖИРИЙН ЮМ БИШ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСНЫ АСУУДАЛ ШҮҮ.