ТӨРИЙН ОРДОНД
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл хийнэ /Хаалттай/.
08:00 цагт
- Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэж буй иргэн Б.Батдэлгэр жагсаал зохион байгуулна.
08:40-13:00 цагт
- Богд хааны ордон музейд Богд хааны түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулан “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно. Сонгогдсон 12 илтгэлээс шилдэг таван илтгэлийг шалгаруулж арванхоёрдугаар сарын 29 буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргэн мандуулсан өдөрт зориулан зохион байгуулах “БОГД-ХААН” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаан дээр шагналыг гардуулна.
09:00-14:00 цагт
- “Хар тамхины гэмт явдал шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургууль дээр болно. Утас: 88115446, 86003108
10:00 цагт
- Эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар буюу олон улсын аргачлалын дагуу тооцоолон гаргасан талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн байранд мэдээлэл өгнө. Утaс: 88027947
- МУИС-ийн төв байрны 320 тоотод Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат хуульч, доктор Жаргалсайханы Энхсайханд МУИС-ийн Хүндэт доктор цол олгоно.
- "Улаанбаатар" чуулгын байранд “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны дүнгийн хурал” болно. Утас: 327968, 96334405
11:00 цагт
- Хэнтий аймгийн Батширээт сумын иргэд Онон голын Гутайн давааг Улсын тусгай хамгаалалтад авах асуудал ямар түвшинд байгаа талаар "Зууны мэдээ" сонины байранд хэвлэлийн бага хурал хийнэ.
- Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд шинэ жилийн бэлэг, хоолны хордлого, томуу томуу төст өвчний талаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө. Утас: 99179899, 86885060
- "Туушин" зочид буудлын хурлын танхимд "Тархины харвалт ба Зүрхний шигдээс төслийн таван жилийн үр дүн" тайлан хэлэлцүүлэх үйл ажиллагаа болно.
12:30 цагт
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын зааланд 1:2 хөтөлбөрийн хүрээнд 120 сувилагч ажлын байртай болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899, 86885060
14:00 цагт
- Нийслэлийн Хангарьд Ордны 14 давхрын ёслолын танхимд “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99736124 88013454
- Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 94701470, 99187024
- “Аттилагийн замаар” санаачилга, Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “ЖДҮ-ийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 80128821
- МУБИС-ийн зайны сургалтын төвд “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтын хаалтын арга хэмжээ болно. Утас: 99185270, 99282002
17:00 цагт
- МҮХАҮТ-ын Их танхимд Оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулах "Энтрепренер-2018" ёслол болно. Утас: 325374
Сэтгэгдэл ( 0 )